Америкийн сурагч нарт гажетгүй зуны амралтыг өнгөрөөвөл мөнгө амлажээ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Америкийн сурагч нарт гажетгүй зуны амралтыг өнгөрөөвөл мөнгө амлажээ

Баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Вашингтон хотын хувийн дунд сургуулийн захирал Диана Смит (Diana Smith) сурагч нартаа зуны амралтаараа гажет хэрэглэхгүй өнгөрөөвөл  тус бүрт нь 100 долларын шагнал амлажээ гэж The Washington Post сонин бичсэн байна.

Смит  эхлээд сурагч нартаа Мягмар гараг бүрийг  гар утас ба бусад цахим төхөөрөмжгүйгээр өнгөрөөхийг санал болгосон гэлээ. “Багш нар сурагчдаа амттанаар худалдан авч байдгийг би зөвшөөрөхгүй. Гэхдээ би энэ удаа өөрийн зарчмаа зөрчихөөр шийдлээ. Энэ удаа тэдэнд мөнгөн тусламж хэрэг болно гэж би үзлээ” хэмээн захирал өгүүлсэн байна.

Энэ эмэгтэй сургуулийн захирлаар 2008 оноос хойш ажиллаж байгаа ба сурагчид өдөржин, шөнөжин бие биетэйгээр интернэтээр харилцан нойр муутай байх болсон гэж тэр ярив. Захирал өөрийн санаачилгаа эцэг, эхчүүдэд яриад тэдний дэмжлэгийг авсан байна.

Тус сургуулийн захирал долоо хоног бүрийн нэг өдрийг цахим төхөөрөмжгүй өнгөрөөсөн хүүхдүүдэд өөрийн халааснаас мөнгө төлөхөд бэлэн гэв.

Өнгөрсөн хоёрдугаар сард сурагч бүртэй өөр өөр аргаар гар барих санаачилга гаргасан багш алдаршсан юм. Түүнтэй гар барин мэндлэх гэсэн хүүхдүүд дараалал үүсгэсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж