Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд Орос гарсан валютын цэвэр урсгал 22,4 тэрбум ам.доллар болоод байна. Өнгөрсөн жилийн мөн үеийн үзүүлэлт нь 10,3 тэрбум доллар байжээ. Энэ тухай Оросын Төв банкны сайтад мэдээлсэн байгаа.
“Хөрөнгийн цэвэр урсгалын бүтэц өмнөх үеийнхээс ялгаатай нь түүнд банкны секторын гадны хөрөнгийн байрлалын ажиллагаа болон гадаад өрийн төлөлт давамгайллаа. Бусад салбарууд нь эдийн засагт хөрөнгө оруулан харин эсрэгээр хөрөнгө оруулалтыг авчирлаа” хэмээн Банкны мэдээнд өгүүлжээ.
Энэ хугацаанд Оросын урсгал тооцооны эерэг үзүүлэлт нь 27 тэрбум доллар болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1,7 дахин нэмэгджээ.
Өнгөрсөн оны эцсийн дүнгээр хөрөнгийн цэвэр урсгал нь бараг дөрөв дахин буурч 15,4 тэрбум доллар болсон байлаа. 2015 онд хөрөнгийн цэвэр урсгал нь 57,5 тэрбум байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР