Пхеньян тив алгасан нисэх пуужинг туршина гэлээ | News.MN

Пхеньян тив алгасан нисэх пуужинг туршина гэлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Пхеньян тив алгасан нисэх пуужинг туршина гэлээ

Дорнод аймгийн баяр наадам өчигдөр буюу 8-ны өдөр эхэлжээ. Өглөөний есөн цагт Буриад сурын харваа эхэлж, 155 харваач цэц мэргэнээ сорьсон байна.

Ким Чен Ун  Фото: Илья Питалев / РИА Новости

Ойрын үед тив алгасан нисэх баллистик пуужинг Хойд  Солонгос туршиж магадгүй. Хойд Солонгосын төв хэвлэл «Нодон синмун» сонинд энэ тухай бичснээс иш татан ТАСС мэдээлжээ.

«Ийм ангиллын пуужин турших нь амжилттай болох нь мэдээж. Манай орны эсрэг дайсагнасан бодлого явуулж байгаа АНУ-ын хувьд ийм туршилт нь том  бүтэлгүйтэл болно» гэж тус сонинд өгүүлжээ.

Цөмийн зэвсэгтэй, тив алгасан нисэх пуужинтай улсын эсрэг АНУ дайн хийхгүй  болно хэмээн сонинд тэмдэглэв.

Зургадугаар сарын 8-нд Хойд Солонгосын цэргийнхэн хөлөг онгоцны эсрэг хэд хэдэн пуужинг зүүн эргээсээ хөөргөсөн нь 200 км орчим замыг  туулсан байв. Мөн энэ сард Хойд Солонгосын стратегийн хүчний төлөөлөгч Цахилгаан мэдээний төв агентлагт ярилцлага өгч “Америкчууд  Хойд Солонгосын пуужинг угтан сөнөөж чадахгүй” гэсэн байв. Гэхдээ АНУ-ын  стратегийн пуужинг угтан сөнөөх хээрийн сургуулийг томоохон өдөөн хатгалт гэсэн байлаа. Америкчууд баллистик пуужин туршсаных нь дараагийн өдөр хээрийн сургуулиа хийсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Naran 2017-06-13 118.103.54.80

[Хориотой Үг]

z 2017-06-13 59.153.114.217

[Хориотой Үг]

Зочин 2017-06-13 202.179.18.194

Xятaд гэдэг үг хориотой үг юм гэнэ Цэг таслал байхгүй Шог сайт юмаа

Зочин 2017-06-13 202.179.26.32

Улаан хошуут гэе

Зочин 2017-06-13 202.179.26.32

[Хориотой Үг] гэж нэрлэе дээ сайт минь CHINA гэдэг улсын нэрийг монголоороо бичиж болохгүй байгаа бол Эсвэл ханз үсгээр манай улсын нэрийг бичих ёстой гээд байгаа юм уу

Зочин 2017-06-13 202.21.113.158

Энколд бол муу CHINA [Хориотой Үг] гэхиймуу хайшаан хаха\n

Зочин 2017-06-13 202.21.113.158

Хахаха Энэ сайт Энколдыг дэмжиж байгаа нь тодорхой CHINA гэдэг үгийг монголоор бичихээр хориотой үг гэж гараад байна ш дээ хаха

Зочин 2017-06-13 202.21.113.158

Хэний юун пуужин туршдаг гээч Орос Хятадын пуужинг тээвэрлэж авчраад харваад байгаа юм Зардал нь хаанаас гарч байгаа гээч Японоос Япончууд энүүгээр далимдуулж өөрснөө цөмийн зэвсэгтэй болох асар их ашиг сонирхолтой Энэ санаархалыг нь далдуур [Хориотой Үг] Орос дэмжиж байгаа Тэдний хүсэлтээр Япончууд Америкийн хамгаалалтын шүхэр доороос гарах хэрэгтэй Трамп ч Япончуудыг өөрснөө хамгаалалтын бүсээ үүсгэвэл үүсгэг гэж бодох шиг болсон Шинзо Абэ энийг маш шургуу өлгөж аваад байгаа Энэ дунд үнэхээр сандраад байгаа улс бол Өмнөд Солонгос шүү дээ Өөрснөө цөмийн [Хориотой Үг] хийх амархан ч хийх нэг хэцүү хийхгүй нэг хэцүү Одоохондоо Америкийн ард сууж байх нь ашигтай л байгаа байх Умардын талаар хатуу бодлого баримталдаг эмэгтэй Пак ерөнхийлөгчөө хусч хаяад хойд солонгос гаралтай ерөнхийлөгчтэй болоод авсан Энэ тоглоомон дундаас хожиж гарах улс бол Япон л байна даа Япон одоо Сони Тоёота гэх маягаар л харагдаад байгаа байх Япон бүс нутагтаа хүчирхэг болвол Монолд ашигтай шүү Орос [Хориотой Үг] хоёрын геополитикийн тоглоомон дээр Япон нэмэгдээгүй бол Монгол улс гэж байх ч үгүй байсан шүү Дэлхий тэдний ямар хэрцгий шаргуу дайнч үндстэн гэдгийг нь мартчихаагүй л байгаа даа

зочин 2017-06-13 122.201.28.7

Энэ бүдүүн бацаан өөрөө дандаа болохгүй юм хийх юм ингэж байгаад нэг хагарна шүү

Зочин 2017-06-13 122.201.22.238

chi tegvel anus zaluu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж