Пхеньян тив алгасан нисэх пуужинг туршина гэлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Пхеньян тив алгасан нисэх пуужинг туршина гэлээ

Дорнод аймгийн баяр наадам өчигдөр буюу 8-ны өдөр эхэлжээ. Өглөөний есөн цагт Буриад сурын харваа эхэлж, 155 харваач цэц мэргэнээ сорьсон байна.

Ким Чен Ун  Фото: Илья Питалев / РИА Новости

Ойрын үед тив алгасан нисэх баллистик пуужинг Хойд  Солонгос туршиж магадгүй. Хойд Солонгосын төв хэвлэл «Нодон синмун» сонинд энэ тухай бичснээс иш татан ТАСС мэдээлжээ.

«Ийм ангиллын пуужин турших нь амжилттай болох нь мэдээж. Манай орны эсрэг дайсагнасан бодлого явуулж байгаа АНУ-ын хувьд ийм туршилт нь том  бүтэлгүйтэл болно» гэж тус сонинд өгүүлжээ.

Цөмийн зэвсэгтэй, тив алгасан нисэх пуужинтай улсын эсрэг АНУ дайн хийхгүй  болно хэмээн сонинд тэмдэглэв.

Зургадугаар сарын 8-нд Хойд Солонгосын цэргийнхэн хөлөг онгоцны эсрэг хэд хэдэн пуужинг зүүн эргээсээ хөөргөсөн нь 200 км орчим замыг  туулсан байв. Мөн энэ сард Хойд Солонгосын стратегийн хүчний төлөөлөгч Цахилгаан мэдээний төв агентлагт ярилцлага өгч “Америкчууд  Хойд Солонгосын пуужинг угтан сөнөөж чадахгүй” гэсэн байв. Гэхдээ АНУ-ын  стратегийн пуужинг угтан сөнөөх хээрийн сургуулийг томоохон өдөөн хатгалт гэсэн байлаа. Америкчууд баллистик пуужин туршсаных нь дараагийн өдөр хээрийн сургуулиа хийсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж