Латвийн теннисчин эмэгтэй анх удаа ялав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Латвийн теннисчин эмэгтэй анх удаа ялав

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Латвийн теннисчин эмэгтэй анх удаа ялав

Английн хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, нэрт од Дэвид Бекхэм болон түүний эхнэр Викториа Бекхэм нар дэлхийн ширээний теннисний аварга шалгаруулах Уимбльдоны хаалтын тоглолтыг үзжээ.

Елена Остапенко. Фото: Christophe Ena / AP

Латвий теннисчин бүсгүй  Елена Остапенко “Ролан Гаррос-2017” гэх “Их дуулга” цувралын шигшээ тоглолтод Румыны тамирчин Симона Халепыг 4:6, 6:4, 6:3 харьцаатайгаар хожин тэмцээний аварга боллоо. Бямба гарагт болсон тэдний тоглолт 1 цаг 59 минут үргэлжлэв.

Хорин настай Остапенко “Ролан Гаррос” тэмцээнд ялсан анхны латви эмэгтэй болов. Тамирчин бүсгүй энэ оны  “Их дуулга” цувралд анх удаагаа оролцож, аварга болжээ.

“Их дуулга” цувралын дөрвөн гол тоглолтын нэг болох “Ролан Гаррос-2017” Парис хотноо тавдугаар сарын 22-ноос зургадугаар 11 хүртэл болсон юм. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн аваргын төлөө Испанийн Рафаэль Надаль Швейцарийн Станислас Вавринка хоёр 11-ний өдөр тоглон  6:2, 6:3, 6:1 харьцаатайгаар Надаль арав дахь удаагаа энэ тэмцээний аварга болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс