Катар, Саудын Арабын зөрчилдөөнөөс баяжиж буй тэрбумтнууд

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Катар, Саудын Арабын зөрчилдөөнөөс баяжиж буй тэрбумтнууд

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Арабын ертөнц, тэр дундаа Катарт хямрал нүүрлээд долоо хонож байна. Энэ үеэр Саудын Араб болон Катарын угсаа залгамжлагч эрх баригчидтай холбоотой дөрвөн чинээлэг бизнес эрхлэгчдийн хөрөнгө өсч байна.

2017 оны зургаадугаар сарын таванд Арабын дөрвөн улс тэр дундаа Бахрейн, Саудын Араб, Египет болон Арабын Нэгдсэн Эмират улс Катартай дипломат харилцаагаа тасалсан билээ. Сүүлд энэхүү ажиллагаанд дөрвөн улс нэгдэж, Катартай харилцах дипломат харилцааны түвшнээ бууруулсан юм.

Үүнтэй зэрэгцээд, Дохагийн эсрэг хориг тавьсан. Тухайлбал, Персийн булангийн гурван орон Saudia, Emirates, Etihad, FlyDubai, Air Arabia болон Gulf Air нислэгийн компаниудыг Катар луу нисэхийг хориглосон билээ. Мөн Qatar Airways-ийн нислэгийн компанид Арабын Нэгдсэн Эмират улсын нисэх буудал болон агаарын замыг ашиглахыг хоригложээ. Түүнчлэн Саудын Араб Катартай агаарын, далайн, хуурай замыг дийлэнх хэсгийг хаагаад байна. Улмаар тус улс хоол хүнс, бараа бүтээгдэхүүнээ импортлоход хүндрэл тулгараад байгаа юм. Тухайлбал, 2022 онд Доха Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор тус улс томоохон хэмжээний барилгын ажил өрнүүлэхээр төлөвлөөд байсан ч хориг арга хэмжээнээс болоод барилгын материалаа татаж чадахгүйд хүрээд байгаа юм.

Харин энэ хямрал Саудын Араб болон Катарыг удирдаж буй хааны гэр бүлийн төлөөлөгчдийн хөрөнгөд нөлөө үзүүлэхгүй байгаа аж. Forbes online судалгаагаар сүүлийн өдрүүдэд тэдний хувийн хөрөнгө өссөн үзүүлэлт ажиглагдаж байна. Учир нь тэд АНУ, Европт нэгдүгээр зэрэглэлийн хөрөнгөд хувь эзэмшдэг бөгөөд төрөлжсөн хөрөнгө оруулалтын багцтай. Тэдэнд хямрал нөлөөлсөнгүй. Харин хувь эзэмшдэг бүс нутгийн компаниудын үнэ цэнэ нь хямралын хоёрдох өдрөөс л өсч эхэлжээ. Гэхдээ хөрөнгө оруулагчид арабын ертөнцөд үүсээд буй хурцадмал байдал удаан үргэлжлэхгүй гэсэн бодолтой байна.


Султан бин Мохаммед бин Сауд Аль Кабир

Улс: Саудын Араб

Хөрөнгийн үнэлгээ /2017.06.08/: $4,5 тэрбум

2017 оны дөрөвдүгээр сартай харьцуулахад: $1,3 тэрбумаар өсөв

Нэг өдрийн өөрчлөлт /2017.06.07-2017.06.08/: $86 сая (1,9%) өсөв

63 настай ханхүү Султан бин Мохаммед бин Сауд Аль Кабир Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн. Тэр 1977 онд сүү, сүүн бүтээгдэхүүний “Almarai” компанийг үүсгэн  байгуулжээ. Энэ компани 2005 онд олон нийтэд ил тод болсон бөгөөд түүний 24 хувийг ханхүү эзэмшдэг. Өнөөдөр “Almarai” компани нь Персийн булангийн бүх улс тэр дундаа Катарт сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг Ойрх Дорнодын хамгийн том компанийн нэг ажээ.  Тус компанийн хувьцаа хямралын эхний өдөр буюу зургаадугаар сарын таванд 1.77 хувиар унасан. Харин хоёрдох өдрөөс нь компанийн хувьцаа улам үнэтэй болж эхэлсэн юм. Хунтайж морь их сонирхдог хүн бөгөөд Эр-Рияд хотоос холгүй цэвэр цусны зуун адуутай жүчээтэй билээ.


Хунтайж аль-Валид ибн Талал

Улс: Саудын Араб

Хөрөнгийн үнэлгээ /2017.06.08/: $17,3 тэрбум

2017 оны дөрөвдүгээр сартай харьцуулахад: $1,4 тэрбумаар буурав

Нэг өдрийн өөрчлөлт /2017.06.07-2017.06.08/: $36 саяар (0,2%) өссөн

Хааны гэр бүлийн гишүүн, Саудын Арабын хаан Салманы үеэл, 62 настай хунтайж аль-Валид ибн Талал хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг. Тэр АНУ, Европ болон Ойрх Дорнодод “Lyft”, “Twitter” болон “Citigroup”, “Four Seasons Hotels & Resorts”, Парист “George V” зочид буудал болон Лондонд “Savoy” зэрэг томоохон компаниудын хувьцааг эзэмшдэг аж.

1991 онд тэр Дональд Трампын дарвуулт завийг худалдан авсан удаатай. 2016 оны зургаадугаар сард аль-Валид ибн Талал Twitter хуудаснаа Дональ Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэзээ ялахгүй гэж жиргэж байв. Харин Трампын ялалтын дараа хунтайж буруу бодож байснаа хүлээн зөвшөөрч, түүнд баяр хүргэжээ.


Шейх Фейсал бен Кассим аль-Тани

Улс: Катар

Хөрөнгийн үнэлгээ /2017.06.08/: $2,4 тэрбум

2017 оны дөрөвдүгээр сартай харьцуулахад: $0,4 тэрбумаар буурав

Нэг өдрийн өөрчлөлт /2017.06.07-2017.06.08/: $84 сая (4,4%) өссөн

69 настай Шейх Фейсал бен Кассим аль-Тани 1825 онд Катарыг удирдаж байсан аль-Танийн холын садан. Гэхдээ тэр өөрийн хүчээр өнөөдөр Катарын тэрбумтан болсон ажээ. 16 насандаа тэр Дохад автомашины сэлбэг худалдаалж, бизнесийн гараагаа эхэлсэн түүхтэй.

1964 онд Шейх Фейсал бен Кассим аль-Тани “Al Faisal” холдинг үүсгэн байгуулсан. Тэр  Вашингтон болон Майами дахь “St. Regis”, Лондон дахь “W Hotel” зэрэг дэлхийн томоохонд тооцогдох 20 гаруй зочин буудлын эзэн билээ. Үүнээс гадна, үл хөдлөх хөрөнгө, эмийн худалдаа эрхэлдэг “Aamal” компанийн хувьцааны ихэнх хувийг эзэмшдэг юм байна. Тус компанийн хувьцаа зургаадугаар сарын тавнаас зургааны орой хүртэл Катарын хөрөнгийн бирж дээр 17 хувиар унасан. Харин хямралын хоёрдох өдрөөс үнэт цаас нь 11 хувиар өсч эхлэв.

Шейх 10 хүүхэдтэй. Тэдний дөрөв нь гэр бүлийн бизнес эрхэлж байна. Шейх ихэнх цагаа Дохад байдаг 15 мянган үзмэртэй музейдээ өнгөрүүлдэг гэнэ.


Шейх Хамад бен Яссим аль-Тани

Улс: Катар

Хөрөнгийн үнэлгээ/2017.06.08/: $1,3 тэрбум

2017 оны дөрөвдүгээр сартай харьцуулахад: өөрчлөгдөөгүй

Нэг өдрийн өөрчлөлт /2017.06.07-2017.06.08/: $18 саяар (1,4%) өсөв

Шейх 57 настай. Тэр бол орчин үеийн Катар улсыг үндэслэгчийн ач бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайд, “QIA” Катарын Засгийн газрын сангийн төлөөлөгч болон гүйцэтгэх захирлын албан тушаалыг тус тус хашиж байв. Панамын баримтаар Шейх Хамад бен Яссим аль-Тани нь 300 сая ам.долларын үнэтэй, 133 метрийн урт “Al Mirqab” дарвуулт завь эзэмшдэг нь ил болжээ. Тэр “Paramount Services” холдингоор дамжуулан “Deustche Bank” болон “Gulf Warehousing” логистикийн компанийн хувьцааны багагүй хувийг эзэмшдэг. Түүний эзэмшлийн хувьцаа хямралын эхний өдөр 20 хувиар унаад байсан ч зургаадугаар сарын долоон болон найманд есөн хувиар өсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж