Шинэ Ерөнхийлөгч хаан байх уу, заан байх уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шинэ Ерөнхийлөгч хаан байх уу, заан байх уу?

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Шинэ Ерөнхийлөгч хаан байх уу, заан байх уу?

Америкийн алдарт жүжигчин, дуучин, бүжигчин, бизнесмен Женнифер Лопес долоохон хоногийн өмнө 43 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ.

Гурван нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр айл болгонд очсон ч пи-ар нь нөгөө л гүжирдлэг, гүтгэлэг, хэрүүл, талцлаар үргэлжилж байна. Иргэд, сонгогчид тэдний гадаад болон дотоод бодлого нь юу байх вэ гэдэгт нь биш хэн нь “эх оронч” вэ гэсэн ач холбогдолгүй  асуултад ач холбогдол өгсөөр сууна. 

Уг нь хоёр долоо хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Монголын гадаад харилцаа, хууль, эдийн засаг, нийгэм, байгаль орчны чиглэлд ямар бодлого хэрэгжүүлэх гэдгийг том утгаар нь харж чадвал өөр хоорондоо талцаад байгаа “эх оронч нь хэн бэ” гэсэн асуултынхаа хариултыг амархан олчихно л доо. Гэвч, мөрийн хөтөлбөрөөс нь илүү хар пиар дээр нь сонгогчид “зодолдоод”, зонхилон анхаараад л өнгөрөх бололтой.

Энэ жил хоёр удаа ард нийтийн санал хураалт явагдаж магадгүй байгаа. Зургадугаар сарын 26-нд монголчууд тав дахь Төрийн тэргүүнээ сонгох бол ирэх намар эцэг хуулийг өөрчлөх асуудлаар ард нийтийн санал асуулга авахаар эрх баригчид төлөвлөсөн. Энэ дагуу долоо, найм, есдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж, олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон билээ.

Арав гаруй жил яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт шинэ Ерөнхийлөгчийн шинэ бодлоготой шууд холбогдох нь гарцаагүй бөгөөд бас олон нийтийн анхаарлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас дутуугүй татах болов уу.

Хэдийгээр УИХ-д МАН-ынхан 65 кноптой ч шинэ Ерөнхийлөгчийн дэмжлэггүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт хийгдэх боломжгүй. Чухам иймээс л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван эрхэм засаглалын ямар хэлбэрийг дэмжиж байгаа нь хэн эх оронч вэ гэсэн хэрүүлийн чанартай жижиг асуудлаас илүү чухал сэдэв юм.

Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх үү, хийгдвэл парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламент нь дээд доод хоёр танхимтай болох уу, парламентын засаглалтай хэвээр үлдвэл супер эрх мэдлийг Ерөнхий сайддаа олгох уу гээд олон зүйл шинэ Ерөнхийлөгчийн бодлоготой холбогдож таарна. Өөрөөр хэлбэл, Монголын бүх ард түмний хамтын бүтээл, зөвшилцөл ойлголцлын энэхүү баталгаа, баримт бичиг хэрхэн өөрчлөгдөх нь хэн Ерөнхийлөгч болохоос шалтгаалж байна.

М.Энхболд

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Анхдугаар зөвлөлдөх уулзалтын үеэр МАН-ын нэр дэвшигч М.Энхболд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнийхээ санал асуулга дээр тулгуурлаж хийх ёстойг сануулсан юм. 

Эрх барьж буй олонхийн бодлогыг харвал парламентын сонгодог тогтолцоог бий болгох, Ерөнхий сайдад супер эрх мэдэл олгох явдал. Хэдийгээр М.Энхболд Ерөнхий сайдад илүү эрх мэдэл олгох ёстой гэж амаараа хэлээгүй ч, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд парламентын засаглалыг илүү сонгодог болгох тал дээр намынхандаа зөвлөж, чиглүүлж байгаа нь тодорхой. Намын дарга, УИХ дарга хэрэвзээ хүсээгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад илүү эрх мэдэл олгох хуулийн төсөл гишүүдийн гарт хүргэгдэхгүй байсан ч биз.

МАН засгийн эрхэнд гарсны дараа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ болон Засгийн газрын төвшинд ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэхүү хоёр ажлын хэсгийн гаргасан дүгнэлт нь парламентаа тараах, танхимаа бүрдүүлэх эрх мэдлийг Ерөнхий сайдад олгох нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, хуулийн төслөө ард нийтээр хэлэлцүүлэхээр бэлтгэж буй.

Х.Баттулга

Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах намынхаа сунгаанд оролцохоо зарлахдаа Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн Д.Дорлигжавын байр суурийг Х.Баттулга ч дэмжиж байгаа нь тэр хоёрын зурагтаар цацсан сонгуулийн сурталчилгаа-ярилцлагаас  нь тодорхой болсон. Гэхдээ Х.Баттулгын хэлсэн  шиг иргэдийн 70-80 хувь нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна гэдэг нь бол үнэндээ  хэтрүүлэг. Энэ талаар ямар нэгэн санал асуулга одоогоор явагдаагүй, иргэд ч өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй гэсэн байр суурийг гаргадаг.

Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэсэн уриалга гаргасан Д.Дорлигжавын үг үйлдэл, Х.Баттулгын санал бодолтой яг цав давхцах нь тохиолдлын гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ Ардчилсан намд Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцдэг хүн цөөнгүй. Учир нь, хоёр их гүрний дунд орших Монголын тусгаар тогтнолын нэг баталгаа нь парламентын засаглал гэж тайлбарлах улстөрч бий. Учир нь, Ерөнхийлөгчийн засаглал нь “дархлаа” ихтэй тогтолцоо бөгөөд нэгэнт сонгогдсон бол тэр хүн юу ч хийж байсан, ямар ч хууль зөрчсөн огцруулах аргагүй институт болж хувирдаг аюултайг улс төр судлаачид сануулах нь элбэг.

Ямар ч байсан Х.Баттулгын хувьд хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг горилж буй нь нэгэнтэй ойлгомжтой болсон ч түүний эсрэг талд 65 кноптой үнэмлэхүй олонх байгаа гэдгийг сануулахад буруудахгүй биз.

С.Ганбаатар

МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарын уриандаа дэвшүүлсэн “өөр гарц” нь Үндсэн хуулийн өөрчлөлт бололтой. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах үедээ “Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байна. Монгол Улсаа цэгцтэй хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл байгаа”-гаа дуулгасан. Тэр нь өнгөрсөн хавар МАХН-ын боловсруулсан таван бүлэг 51 зүйл бүхий хуулийн төсөл болох нь тодорхой.

Уг төслийн товч санаа нь ерөнхийдөө Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэсэн утгатай. Гэхдээ Их, Бага гэсэн хоёр хуралдайтай байхаар төслөө боловсруулсныг харахаар парламентын хоёр танхимтай байх тогтолцоог дэмжсэн ч юм шиг. 

Гэхдээ Монгол Улс ямар засаглалтай байхыг шинэ Ерөнхийлөгч биш, ирэх намар явуулахаар бэлтгэж буй ард нийтийн санал асуулгын дүн шийднэ. Энэ санал асуулгын дүнгээс Монгол Улсын Ерөнхийлөгч хаан уу, бэлгэ тэмдэг үү гэдэг нь ч мөн шийдэгдэх учиртай. Өнгөрсөн 25 жилд Монголд лидер төрөөгүй гэвэл лидерээ төрүүлэх засаглалын ямар хэлбэр сонгох нь ирэх намрын халуун сэдэв байх нь дамжиггүй биз.

"Болор дуран"-аар шалгав.

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-13 66.181.177.152

ҮЙЛИЙН ГУРВАН ТОЛГОЙ

Зочин 2017-06-13 66.181.177.246

Ерөнхийлөгчид нэр дэвшсэн ичихгүй гурван [Хориотой Үг] бие биенийхээ бөгсийг ухаж Монголчуудыг гэгээрүүлэх болтугай

mgl 2017-06-13 59.153.85.105

hotiin buh surguuli tsetserlegin talbai parkii gazariig gunduugui hujaa zarsan shu de eejiihe 3-ueiin namtariig delgeech chaddag ym bol omno ni hujaa eronhiilogchtei bj uzsen odoo mgl hunee demjii ard tumen min

Зочин 2017-06-13 59.153.114.49

Телевизийн мангаа төрийн хутгуур Баттулга Ерөнхийлөгч болохгүй бол өөрөө шоронгийн хаалга татах гээд амь нь гарах гэж байгаа Мөн Фортуна Батбаяр Гарамгайбаатар зэрэг Бондын луйварчдын хэргийг үгүй хийж чадахгүй болж АН модоо барина Одоо ч сонгуулийн хурц тэмцэл эхэлж байна даа Ямар ч тохиолдолд АН-ын луйварчидыг гаргаж болохгүйг миний эргэн тойрны хүмүүс маш сайн ойлгосон доо өнгөрсөн 4 жил яалаа элгээрээ хэвтсэн 4 жил л байсан одоо тэр 4 жилийн гай дуусаагүЙ БАЙНА

Батзаяа 2017-06-13 103.26.195.229

М Энхболд Унаж уруудаж байсан хямралыг бид аргамжин тогтоож чадлаа Удахгүй бид хямралаас гарна Улмаар дахин дахин хямрахгүй байх дархлааг бүрдүүлнэ Ийм л ерөнхийлөгчтэй болсон нь хамгийн зөв алхам болно

Зочин 2017-06-13 122.201.24.32

Наадах чинь ЗГ-ын хийдэг ажил за юу муу шаахай минь

Зочин 2017-06-13 66.181.184.100

ТАНАЙ САЙТ ЭХЛЭЭД МЕЭГ АРААС НЬ ЖЕНКОГ СҮҮЛД НЬ ГАНБААГ ЭРЭМБЭЛЖ ТАВИАД БАЙГАА ЮМ СОНГУУЛИЙН ҮР ДҮН АЛЬ ЭРТ Л МЭДЧИХЭЭД БАЙГАА ЮМ УУ

Enhbold songogdvol bol tsaashid togtvortoi hurjil biii bolno 2017-06-13 122.201.24.160

Enhbold songogdvol bol tsaashid togtvortoi hurjil biii bolno MAN-aas songogdson huchtei yerunhiilugch MAN-ii huchtei zasaglaltai hamtrahiin bol jinhene togtvortoi hugjil ruu orno Ugui bol umnuh hugatsaaniinh shig hereldseer uraldsaar bj Mongol uls muhliin irmeg ruu Battulga bol turiin noyon nuruu boloh hun herhevch bish olon l udaa said hiij blaaa Yu ch hiigeegui Olon ch udaa AN-iin zasag unagaltssan HUVIIN erh ashgaa 1-rt tavidag hun Iiim hun niit 3say irgenii ev negdliig hangagch herhevch bj chadahgui Ger buliinhee ev negdliig ch hangaj chadaagui heden ch avgai soliv doo mungunii tuluu bol er huntei ch er em bolj gerlej medeh hun shu 3 say hunii aav bj chadah hun bol M Enkhbold

Зочин 2017-06-13 122.201.24.32

Миний аав xятaд хүн биш за юу муу шаахай минь

Зочин 2017-06-13 122.201.24.32

Ми овогтын хүүхдийг гаргасан дарга авгай нар МАН-аар л нэг дүүрэн байна

Зочин 2017-06-13 221.120.124.210

Сонгууль хэзээ вэ ТВ ээр рэклам ч үзэж чадахгүй нь Нээрээ энэ Энхболд бас инээдэг юм байна ш дээ нөгөө муухай цараитай сөөнгө хоолоитой нөхөр ч яхав баийж байгаа царай нь тэр энэ улаан дээлтэй нөхөр чини нөгөө хиншүү бишээ юу ч бил ээ нэг сургууль диплом ч бил үү холбогдоод байсан хү байх аа\n

Үнэн 2017-06-13 103.11.193.98

Ямар дарааллаар зургийг нь тавиад байгаа юм бэ \nҮсгийн дарааллаар лав биш байна \n

Зочин 2017-06-13 221.120.124.210

Цараи ны сайхнаар нь дараалуулж кхкх

Зочин 2017-06-13 124.158.110.60

3 laa hulgaich markiin humuus Alind ni uguh yum be Bi zaaval hen negen hulgaichiig songoh estoi yu

Зочин 2017-06-13 122.201.24.32

Чи бага гарын хармайны xyлгaйч юм уу Хэзээ гарч ирээ вэ хам аа

ууууу 2017-06-13 103.26.195.229

бизнес хийж мөнгө идэж сурсан эвсэл сөрөг хүчин байснаас туршлагатай улс төрч илүү шүү та минь эээ

Зочин 2017-06-13 122.201.24.32

Туршлагатай газарчин хэрэггүй өмхий боожгой минь

Зочин 2017-06-13 124.158.79.169

МОРЬЧИН БӨХЧИН ТУГЧИН ГУРВААС ТУГЧИНГ СОНГОНОО

Зочин 2017-06-13 122.201.24.32

гятад гэж бич

Зочин 2017-06-13 202.180.220.81

тэгвэл [Хориотой Үг] гэхүү\n

Зочин 2017-06-13 202.180.220.81

[Хориотой Үг] гэдэг үг яахаараа хориотой үг бочихдог юм бэ \n

иргэн 2017-06-13 202.180.220.81

газрын наймаачин ерөнхийлөгчтэй болчихвол эх орноо наймаалчих байлгүй дээ Энхболдын эмээ таг [Хориотой Үг] чавганц байсныг сансарын 29-р байрныхан бүгд мэднэ шүү дээ УБ-н захирагч байхдаа бүх боломжит газрыг [Хориотой Үг] солонгосчуудад зарчихсан юм чинь ерөнхийлөгч болчихвол бүх монголын газрыг тэдэнд хэдэн төгрөгөөр өгөхөөс сийхгүй байлгүй дээ

Зочин 2017-06-13 103.26.195.229

enkhbold bidnii toloo ireeduid olon zuil hiij zaluuchuud bidnii urmiig hugalahgui sain ajillaj shine olon zuiliig hiij ger bulee haipladag shigee mongolchuud bidniigee hairlaad ywnA GDEg t itgej bn amjilt husy enkhbold ahaa\n\n

Зочин 2017-06-13 122.201.24.32

Санал хураахын өмнөх орой мантуундаа хахаж үрээрэй гэж ерөөе

sanjaa 2017-06-13 103.26.195.229

Төрийн тогтвортой байдлын төлөө Гадны хөрөнгө оруулалтыг дэмжихийн төлөө Засгийн гацааг гаргахын төлөө М Энхболдод саналаа өгнө

Зочин 2017-06-13 122.201.24.32

[Хориотой Үг] 65 гацчихсан байсан юм уу

Зочин 2017-06-13 122.201.24.32

МАНгас-65 гацчихсан байсан юм уу Аа аа ха ха ха Гацаа-65 айн

bojuka 2017-06-13 103.26.195.229

Нөгөө хоёр нэр дэвшигчээсээ ялгарах гол ялгаа Улс төрийн туршлага гэдэг зүйл Энэ туршлага гэдэг зүйл маш том давуу тал Туршлагатай улс төрч бодлогыг зөв тогтоож арга замыг зөв тодорхойлно Энхболд дарга бол насаараа улс төрийн ажил хийсэн хүн \n

Зочин 2017-06-13 122.201.24.32

Энэ яасан өмхий үнэртэй боожгой вэ

Зочин 2017-06-13 202.179.27.158

gazar zarahad turshlagajih shaardlaga bii bii

bojuka 2017-06-13 103.26.195.229

Төр тогтвортой бол төгрөг тогтвортой Төгрөг тогтвортой бол амьдрал тогтвортой Маш энгийн үнэн enkhboldiigoo demjij bn\n

Зочин 2017-06-13 122.201.24.32

bojuka гэнэ үү Монголоор бол боожгой гэсэн үг үү

Зочин 2017-06-13 122.201.24.32

Баячууд нь баячуудаа сонго Ардууд нь Ганбаатарыгаа сонгоё доо

Naraa 2017-06-13 103.26.195.229

М Энхболдыг энэ удаа дэмжиж багаараа хэрхэн ажиллахыг нь харах хэрэгтэй Баттулгыг сонгочихвол хуульд хориг тавьж хууль тогтоох ажил урагшлахгүй тэгээд ч сайд байхдаа юу хийсэн юм бас уих-ын гишүүн байж оффшортой Ганбаатар ч мөн адил Ганбаатар бас л хувьсамтгай УИХ-ын сонгуулиар ХҮН нам гээл байсан одоо МАХН гээл байнгын өөрчлөгдөж олны анхаарлыг татах дуртай хүн шүү дээ

Зочин 2017-06-13 122.201.24.32

Мантуундаа хахаж балрах вий дээ чи

Зочин 2017-06-13 122.201.24.32

МАНбаАН л биш бол мам байсан ч сонгоно

БАТ 2017-06-13

Хэлэх гэнж хэлэв үү хэл чинь хальтарав уу Хэн нь ЭХ ОРОНЧ вэ гэдэг тийм хамаагүй имидж үү Энэ чинь М Энхболдод эх орон хэрэггүй мөнгө хэрэгтэй гэсэн үг үү таминь ээ

Зочин 2017-06-13 122.201.24.32

Мартсанаас [Хориотой Үг] мэнд үү гэгчээр нөгөө Н Золжаргал чинь хаана явна аа

Зочин 2017-06-13 122.201.24.32

Мартсанаас мaл мэнд үү гэгчээр нөгөө Н Золжаргал чинь хаана явна аа

Зочин 2017-06-13

Женко Дорлигжавтай ярилцахдаа ерөнхийлөгчийн засаглал манайд тохирохгүй амархан худалдагдна гэж ярьсан даа уг нь\n

Зочин 2017-06-13 27.123.214.106

Тэр тусмаа Ганбаатарыг сонгоно за юм л бол 1 тийшээ гээ шийдвэр ч гэх шиг хэзээ та нар улс орон түмэн ээ боддог байсан юм тийм байсан боо хангалтай засаглал аа одоо бооноо ард түмэн та нарт ухамсарын шанаа өгнө хүсвэл цаашид бүгдийг чинь байранд нь тавьж болно гэдгийг харуулана Миеэ ямар байгаа ялагдах нь тов тодорхой болсон шү дээ та нарт судалгаа байгаа байх одоо яаж луйвар хийх вэ Гэж бодож байгаа

Зочин 2017-06-13 27.123.214.106

Тэр тусмаа Ганбаатарыг сонгоно за юм л бол 1 тийшээ гээ шийдвэр ч гэх шиг хэзээ та нар улс орон түмэн ээ боддог байсан юм тийм байсан боо хангалтай засаглал аа одоо бооноо ард түмэн та нарт ухамсарын шанаа өгнө хүсвэл цаашид бүгдийг чинь байранд нь тавьж болно гэдгийг харуулана Миеэ ямар байгаа ялагдах нь тов тодорхой болсон шү дээ та нарт судалгаа байгаа байх одоо яаж луйвар хийх вэ Гэж бодож байгаа

зочин 2017-06-13 202.21.103.158

Ганбаатарыгаа сонгоно оо зөв зөв тэр нь дээр

Зочин 2017-06-13 122.201.24.32

Баячууд нь баячуудаа л сонгодог юм байгаа биз Ардууд нь Ганбаатарыгаа сонгоно оо

ЗОЧИН 2017-06-13 183.81.169.59

БАТТУЛГА ГАНБААТАР 2 --ЫН НЭГ ГАРЛАА ГЭХЭД ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ УИХ-Д ОЛОНХИ БАЙГАА МАН-ЫН ХҮН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ НЬ МОНГОЛ УЛСАД АШИГТАЙ ЯДАЖ Л 1 ТОЛГОЙТОЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ ӨНГӨРСӨН 4 ЖИЛД АН -ЫН 3 ТОЛГОЙ ЯАЖ 3 ТИЙШЭЭ ХАРЖ 3 ӨӨР ЗҮЙЛ ЯРЬСААР МОНГОЛЫГ ЮУ БОЛГОСНЫГ МАРТАЖ БОЛНО ГЭЖ ҮҮ

Зочин 2017-06-13 122.201.24.32

Ямар ч хяналтгүй эвтэй найртайгаар Монголыг хувааж зарна гэсэн үг үү

зочин 2017-06-13 66.181.182.74

Элдвийн юманд нэр нь холбогдохоор барахгүй хутгалдсан яагаад ч олонхийн санал авахгүй хүнийг мэдсээр байж нэр дэвшүүлсэнд харамсдаг бас ичиж зовож байна одоо гадуур их муухай яриа гарчээ АН-д Амаржаргал мэт шууд сонгогдох хүмүүс байсан гэтэл намынхан нь гэмт хэрэгтэнүүд учраас араа амиа бодож адилхан гэмт хэрэгтэнээ нэр дэвшүүлсэн гэж ярих юм үнэн бол муухай яа үнэхээр харамсаж байна

Зочин 2017-06-13 112.72.11.107

ardiin hvvhed yalah ni todorhoi bolloo vnen yalah ni todorhoi bolloo s bayriig mongold bgaa deer ni gargalgvi baij bgaad yara;ltai barih heregtei bn hvzvvgvi tolgoig garch zugtahaas ni umnu bas yaraltai barih heregtei bn ulsaa hudaldsan shanzav badamdorj tonguudiig mash yaraltai yaraglan tamlah heregtei bn ulsornoo uudni tataj ur shirnees gargsan erunhiilugchiig yaj tamallaa odoo uursdiig ni yaraglan tamlah heregtei

ХМ 2017-06-13 202.179.8.6

Ерөнхийлөгч хаан ч биш заан ч биш бүх юмыг нь хуулиар зохицуулсан л албан тушаал шүү дээ Сэтгүүлчид хууль номоо уншиж байж нийгэмд мэдээллээ хүргээч ээ

зочин 2017-06-13 150.129.142.208

Ерөнхийлөгчийн засаглал тогтоож аваад жинхэнэ дарангуйлалыг бий болгохоор зорьж яваа юм байнаа Энэ бол аюул

тЭНГЭРИЙН БӨӨ 2017-06-13 27.123.214.121

Ганбаатараа дэмжинээ Бусад хоёр нь бол МАНАН хэрэггүй

zochin 2017-06-13 43.242.243.243

TSogtoi eh oronch Jenkoog demjijtsgee Mongol yulna huurai huurai huurai

Ганбаатарыг дэмжинэ 2017-06-13 202.9.40.185

Ганбаатарыг дэмжинэ

Зочин 2017-06-13 75.82.92.137

Женко шиг хутгуур хорчин Ерөнхийлөгчтэй болсны оронд газрын наймаачин Ерөнхийлөгчтэй болсон нь дээр байхоо