Хар тамхины хэрэгт холбогдсон цагдаа борлуулагч байсан гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хар тамхины хэрэгт холбогдсон цагдаа борлуулагч байсан гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэрэгт холбогдсон цагдаа борлуулагч байсан гэв

Завханы засаг дарга ялгуусан ялалт байгуулж тойрогтоо нэгээр гарсан.

Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн Замын цагдаагийн тасгийн албан хаагч Б нь хар тамхи хэрэглэж байхдаа Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчдад одоогоос 14 хоногийн өмнө /2017.05.30/ баригджээ. Хууль сахиулах ёстой хүн мансууруулах бодис хэрэглэн хууль зөрчсөн учраас ажлаас нь түр чөлөөлөн 461 дүгээр ангид цагдан хорин, Улсын мөрдөн байцаах газраас эрүү үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Мөн Сэжигтэн Б-г баригдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсныг шинжилгээгээр баталгаажуулсан байна.

Хэргийг тодруулбал, Сэжигтэн Б-нь хуучнаар ХУД-ийн 19 дүгээр төвийн үйлчилгээний төвд байрлаж байсан “Бриллиант” шөнийн клубын орчимд “41..” улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хар тамхи хэрэглэсэн гарч ирсэн байна. Хэргийн газарт үзлэг хийхэд сэжигтэн Б-ээс 0.5 грамм айс буюу метафетамин гэх мансууруулах бодис илэрсэн аж.

Б гэгч нь Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн курсийг өнгөрсөн онд төгсөж, ХУД-ийн Замын цагдаагийн тасагт өнгөрөгч арванхоёрдугаар сард хуваарилагдан ажиллажээ. Түүнийг Замын цагдаагийн алба албан хаагчийг шалгаруулж ажилд авах журмынхаа дагуу, тавигдах шалгууруудыг тавьж, тэнцсэнээр ажилд авсан байна. Гэхдээ Б нь ажилд ороод зургаан сар болсон хэдий ч, цагдаагийн жинхэнэ албан хаагчийн тушаал нь гараагүй байсан тухай эх сурвалж мэдээллээ. Одоогоор хэргийн талаар болоод сэжигтэн Б-гийн тухай Цагдаагийн ерөнхий газраас албан тайлбар хийгээгүй байна.

Зарим эх сурвалж сэжигтэн Б гэгч нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг, түгээгч байсан тухай мэдээлэв. Мөн түүнийг өөрийгөө цагдаа хэмээн хар тамхины хэрэглэгчдэд танилцуулж, тэднийг сүрдүүлэн хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг зарим үед үнэгүй авч байсан тухай онцолсон юм.

Улс орныхоо амар тайван байдлыг хадгалж, иргэдээ аюул, ослоос хамгаалах үүрэгтэй хууль сахиулагч өмнө нь мансууруулах бодис хэрэглэж, гэмт хэрэгт холбогдсон тохиолдол гарч байсан ч борлуулагч байсан гэх мэдээлэл байсангүй. Гэхдээ энэ нь бүрэн нотлогдсон мэдээлэл биш.

"Болор дуран"-аар шалгав.

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн 2017-06-13 182.160.32.73

Цагдаагийн албанд хамгийн ёс зүйтэй эрүүл чийрэг мэдлэг чадвартай залуусыг сонгон шалгаруулж авах хэрэгтэй Манайд хамгийн адгийн шаарууд төрийн мөрдөс зүүчхээд хамгийн бузар булай ажлыг хийх юм даа Цагдаагийн алба хаагчдын аттестатчилах хэрэгтэй

Зочин 2017-06-13 202.21.124.21

iim niigemd amidarch bn shdeeeeeeeeee

Зочин 2017-06-13 43.242.241.86

manai tsagdaagiihan iim l uchuuhen amitad da haana bolohgui butehgui zuil bolno tend tsagdaa oroltsson baih yum

Зочин 2017-06-13 202.9.43.225

Эрийн муу цагдаа гэж эрт өвгөдийн үгтэй дээ Өлөн царайлаад нэг л ёозгүй шүү

Зочин 2017-06-13 202.9.43.17

Tsagdaa nar suuliin ued dandaa hel Amand ordog bolloo eruusuu buruu l yvaad bn shuu dee

Зочин 2017-06-13

Shuugch Tamirin ah Prokuror har tamhuni hereg yu bolson be Elbegeee chini SHUDRAGA SHUUH ENEYY

Зочин 2017-06-13 66.181.177.246

Төсвийн бага цалинтай байж том жип унасан олон өрөөтэй байшинд амьдардаг цагдаа нарыг гудамжаар нэг харчихаарай

С. Дэмбэрэл 2017-06-13 124.158.90.25

Цагдаагийн ерөнхий газрын дарга Хууль зүйн сайдыг огцруулах хэрэгтэй Огцруулъя

Зочин 2017-06-13 202.21.106.116

zarim ni geriin horiond bgaad bdag zarim ni shorond bgaad bdag

Зочин 2017-06-13 66.181.184.100

ДЭЭГҮҮР СУУДЛАА ОЛООГҮЙ БОЛ ДООГУУР ГҮЙДЭЛЭЭ ОЛОХГҮЙ

zochin 2017-06-13 202.131.232.82

[Хориотой Үг] гэж цаазын ялтай болох хэрэгтэй байна Тэгэхгүй бол бүүр мөхлөө шдээ \nХулгай дээрэм Бие үнэлэлт Санаатай хүний амь насыг [Хориотой Үг] Хүчин одоо бүүр Хар тамхи \n

зочин 2017-06-13 202.131.228.20

Ийм новшнууд хууль сахиулах газарт ажиллаж байхыг бодохоор энэ улсад хууль яаж хэрэгжих вэ Уул нь хамгийн үнэнч шудрага хүмүүс энэ салбарт байх ёстүй Энэ УИХ-гишүүд хүртэл хуулийн мэдлэг дутуу өөрсдийгөө бүхнийг мэддэг гэж итгэчихсэн хүмүүс орой болгон зурагтаар гарч байх нь үнэхээр өрөвдмөөр юм

Зочин 2017-06-13 202.9.40.192

Цагдаа болох шалгуур маш намхан Хүссэн нь цагдаа болж болно 14 хөн хоног курст суугаад шууд ахлагч цолтой цагдаа Балмад хэрцгий маш найдваргүй аюултай нөхөд энэ албанд шургалаад эхэлсэн Гэмт хэргийг шууд газар дээр нь хав дарж их хэмжээний мөнгө салгаж аваад энэ албанаас эргээд гарчихна Ёстой нэг гамшиг

Зочин 2017-06-13 59.153.114.49

Харангын Лхагвасүрэн Номин талстын Дэлгэрмөрөн нарыг барьж хориочээ Тэд л залуусын дунд энэ балиар юмыг дэлгэрүүлээд байна ш дээ

Зочин 2017-06-13 203.91.119.163

Лхагваа ах хийсэн хэрэгтээ эр хүн шиг ялаа үүрсэн бүр өөр хэрэг байсан чхамаагүй хамаагүй ялаа өөрийн биеээр үүрсэн хүн Харин Дэлгэрмөрөн гэж өвчтэй эхнэрийнхээ үхлээр хүртэл мөнгө хийсэн новшийн гар эр хүн шиг ял үүрч чадахгүй л дээ

Зочин 2017-06-13 1.25.116.35

ЗА ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ ХОЛИВУУДЫН КИНО ЧИНЬ МОНГОЛД БИЕЛЛЭЭ ОЛЧИЖЭЭ ЦАГДААГИЙН ЭРХ НЬ ӨНДӨР БАЙДАГ ЯЛНЬЧ ХҮНД БАЙХ ЁОСТОЙ ШДЭ

Зочин 2017-06-13 202.21.100.210

Пүү бүү үзэгд Гадаад улсаас хар тамхи оруулж ирдэг нохойнуудыг буудаж [Хориотой Үг]

Зочин 2017-06-13 202.9.43.60

Цагдаа эхнэр хүүхдээ зоддог залилан архичид туйлын ядуу гэр орныхон нь бас ядуу хулмас шиврэндээ баригдсан үзээриин [Хориотой Үг] шаарнууд авгай хүүхэд нь бас таарсан ядуу л даа чааваас