Хар тамхины хэрэгт холбогдсон цагдаа борлуулагч байсан гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэрэгт холбогдсон цагдаа борлуулагч байсан гэв

Завханы засаг дарга ялгуусан ялалт байгуулж тойрогтоо нэгээр гарсан.

Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн Замын цагдаагийн тасгийн албан хаагч Б нь хар тамхи хэрэглэж байхдаа Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчдад одоогоос 14 хоногийн өмнө /2017.05.30/ баригджээ. Хууль сахиулах ёстой хүн мансууруулах бодис хэрэглэн хууль зөрчсөн учраас ажлаас нь түр чөлөөлөн 461 дүгээр ангид цагдан хорин, Улсын мөрдөн байцаах газраас эрүү үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Мөн Сэжигтэн Б-г баригдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсныг шинжилгээгээр баталгаажуулсан байна.

Хэргийг тодруулбал, Сэжигтэн Б-нь хуучнаар ХУД-ийн 19 дүгээр төвийн үйлчилгээний төвд байрлаж байсан “Бриллиант” шөнийн клубын орчимд “41..” улсын дугаартай цагаан өнгийн автомашинаас хар тамхи хэрэглэсэн гарч ирсэн байна. Хэргийн газарт үзлэг хийхэд сэжигтэн Б-ээс 0.5 грамм айс буюу метафетамин гэх мансууруулах бодис илэрсэн аж.

Б гэгч нь Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн курсийг өнгөрсөн онд төгсөж, ХУД-ийн Замын цагдаагийн тасагт өнгөрөгч арванхоёрдугаар сард хуваарилагдан ажиллажээ. Түүнийг Замын цагдаагийн алба албан хаагчийг шалгаруулж ажилд авах журмынхаа дагуу, тавигдах шалгууруудыг тавьж, тэнцсэнээр ажилд авсан байна. Гэхдээ Б нь ажилд ороод зургаан сар болсон хэдий ч, цагдаагийн жинхэнэ албан хаагчийн тушаал нь гараагүй байсан тухай эх сурвалж мэдээллээ. Одоогоор хэргийн талаар болоод сэжигтэн Б-гийн тухай Цагдаагийн ерөнхий газраас албан тайлбар хийгээгүй байна.

Зарим эх сурвалж сэжигтэн Б гэгч нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг, түгээгч байсан тухай мэдээлэв. Мөн түүнийг өөрийгөө цагдаа хэмээн хар тамхины хэрэглэгчдэд танилцуулж, тэднийг сүрдүүлэн хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг зарим үед үнэгүй авч байсан тухай онцолсон юм.

Улс орныхоо амар тайван байдлыг хадгалж, иргэдээ аюул, ослоос хамгаалах үүрэгтэй хууль сахиулагч өмнө нь мансууруулах бодис хэрэглэж, гэмт хэрэгт холбогдсон тохиолдол гарч байсан ч борлуулагч байсан гэх мэдээлэл байсангүй. Гэхдээ энэ нь бүрэн нотлогдсон мэдээлэл биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж