“Сүрьеэгүй Улаанбаатар” болно

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

“Сүрьеэгүй Улаанбаатар” болно

Бүгд найрамдах Энэтхэг улсын төрийн өмчийн төмөрлөгийн үйлдвэр Монгол Улсад гангийн үйлдвэр байгуулахаар болсон билээ.

2017 оны зургадугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус дэд хөтөлбөр нь нийслэлийн эрүүл мэндийн салбарыг дунд хугацаанд хөгжлийн нэгдсэн бодлогоор хангах анхны баримт бичиг юм. 

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлого-2030, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний бусад бодлого, эрх зүйн баримт бичигт тусгагдсан эрүүл мэндийн зорилтыг тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж, нийслэлд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэнэ. 

“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон асуудал төлөвлөснөөс эхнээсээ хэрэгжиж эхлээд байна. Үүнд:

  • БЗДХ,ХДХВ,ДОХ, сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Сүрьеэ, БЗДХ-ыг бууруулахад салбар дундын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг нийслэл, дүүргийн засаг даргын холбогдох хэлтсийн удирдах ажилтны дунд зохион байгуулж, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Халдварт өвчний дотор сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлэг, эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Сүрьеэгүй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, Хан-Уул дүүргээс эхэлсэн бөгөөд цаашид нийт дүүрэгт үргэлжлэх юм.
  • Койка олон улсын байгууллагатай хамтран Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн 12000 орчим иргэдэд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг үзлэг хийж, өвчтэй илэрсэн хүмүүсийг хяналтанд авч, эмчилж эхэлсэн.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран орон гэргүй 900 хүнд сүрьеэгийн илрүүлэг үзлэг хийж, өвчтэй илэрсэн хүмүүсийг хяналтанд авч, эмчилж эхлээд байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж