Л.Болд: Ардчиллын амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөө юм

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Л.Болд: Ардчиллын амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөө юм

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар хэвлэлийн бага хурал зарлаж АН Засгийн газарт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй эвсэх боломжтой гэдгээ мэдэгдлээ.

Холбооны бүгд найрамдах Герман улсаас Германы христ-Ардчилсан холбооны гишүүн, улстөрч Дагмар Шипански манай улсад хүрэлцэн иржээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Болдтой Төрийн ордонд уулзлаа. Тэд Ардчиллын гурвадугаар чуулганы талаар санал солилцсон байна. Энэхүү чуулган нь маргааш /2017.06.13/ зохион байгуулагдах юм.

Уулзалтын дараа Германы христ-Ардчилсан холбооны гишүүн, улстөрч Дагмар Шипански өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улсад ардчилал хөгжиж байна, цаашид хөгжинө гэсэн итгэл үнэмшил дүүрэн байна. Би Ардчиллын гуравдугаар чуулган дээр “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд иргэдийн итгэх итгэл” гэсэн сэдвээр илтгэл тавина. Энэ нь хэвлэлийн эрх чөлөө хэн нэгнээс хараат бус чөлөөт байх ёстой. Сэтгүүлчид хэн нэгнээс хараат бус байж хөгжинө гэж үздэг тул илтгэлдээ тусгасан” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Маргааш болох чуулганы гол сэдэв нь Хэвлэлийн эрх чөлөөний талаар ярилцах юм. Монголын ардчиллын амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөө. Гэвч чөлөөт хэвлэл байхгүй болж, компани улс төрчийн гарт орчихсон. Төр засаг хэвлэлтэй байхыг хориглодог. Миний хувьд сайт, сонин, телевизийг өөрийн эрх мэдэлд байлгаж үзсэн. Гэхдээ одоо энэ бүгдээс татгалзаж байгаа. Бусдыгаа ч мөн адил татгалзаач гэж уриалж байна” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж