Сөүлээс сонгогчид идэвхтэй оролцжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сөүлээс сонгогчид идэвхтэй оролцжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Сөүлээс сонгогчид идэвхтэй оролцжээ

Өнгөрсөн парламентын тулхтай гишүүдийн нэг Р.Раш төрийн ордноос нүүхийн өмнө чуулганы танхимд орж, дөрвөн жил суусан суудлаасаа мөн төрийн сүлднээс адис хүртэн мэхийсэн юм.

Гадаадад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон талаарх мэдээллийг Төв комисс өглөө. Хэвлэлийн хурал Гадаад харилцааны яаманд болсон Төв комиссын дарга Д.Даваасүрэн, бөгөөд Төв комиссын дэд дарга Д.Баяндүүрэн, Төв комиссын гишүүн Н.Анхбаяр, Л.Базарсад нар оролцлоо.

Гадаадад байгаа иргэдээс санал хураалт зургадугаар сарын 10,11-нд боллоо. Нийт 7209 хүн санал өгөх ёстойгоос 4816 хүн оролцсон байна. Энэ үеэр ямар нэг зөрчил маргаан гараагүй гэж Төв комиссын гишүүд хэллээ.

Өнгөрсөн 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гадаадад байгаа иргэдээс санал авч байсан. Тухайн үед 6233 хүн бүртгүүлж, 4248 иргэн саналаа өгсөн байна. Тэгэхээр энэ жилийн санал хураалтад 500 гаруй хүн нэмэгдэж саналаа өгчээ.

Төв комиссын дэд дарга Д.Баяндүүрэн хэлэхдээ “Санал хураалт явуулснаас хойш “тэр хүн саналаа өглөө” гэх мэт сэтгэгдлүүд сошиалаар бичсэн. Гэвч зургадугаар сарын 26-наас саналын хуудсыг албан ёсоор тоолно. Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Сонгуулийн дараа бид саналаа хүргүүлнэ” гэв.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Гадаадад байгаа иргэдээс ирсэн саналын хуудасны хадгалалт хамгаалалтыг хэрхэн хийж байна вэ?

-Сонгогчдод нэг ширхэг саналын хуудас, нэг ширхэг дугтуй өгсөн. Иргэд саналаа дугуйлаад, дугтуйнд хийж өгнө. Тэгэхээр Монгол Улсад дугтуйтай чигээр нь битүүмжилж авч ирэх юм.

-Нийт 7000 гаруй иргэн санал өгнө гэж тооцоод төдий чинээний саналын хуудас хүргүүлсэн байгаа. Тэгэхээр илүү гарсан саналын хуудсаа яах вэ?

-Илүү гарсан саналын хуудасны тухайд хуульд заасны дагуу баруун дээд булан хайчилна. Сонгуулийн ерөнхий хороо дүнг тоолохдоо саналын хуудасны балансыг гаргадаг. Монгол Улсаас бүх салбар комисс руу явуулсан саналын хуудас эргэж ирнэ.

-Хамгийн идэвхтэй оролцсон иргэд аль улсаас байсан бэ?

-БНСУ-ын Сөүл хотод амьдарч байгаа иргэд хамгийн идэвхтэй оролцсон. Нийтдээ 824 иргэн саналаа өгсөн. Дараа нь АНУ-ын Вашингтон хотод амьдарч байгаа иргэд орно. Тэднээс 528 иргэн саналаа өгсөн. 100 хувь саналаа өгсөн газар бий. Гэхдээ албан ёсоор бүртгүүлсэн сонгогчдын тоо маш цөөн байдаг. Жишээ нь: Лаос, Бишкек гэх мэт газраас иргэд идэвхтэй оролцсон.

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ganaa 2017-06-12 66.181.177.34

Sanal huraadan odroo tooloh yostoi Tegeed ur dung n shuud zarlah heregtei Tegj baij ardchilsan shudarga songuuli bolno

Зочин 2017-06-12 202.9.41.44

Бидний Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа залуус Баттулга ахдаа өгсөн

Зочин 2017-06-12 66.181.177.152

ШООГООРОЙ