Латвийн бахархал Остапенко "Их дуулга"-д түүх бичив

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Латвийн бахархал Остапенко "Их дуулга"-д түүх бичив

УИХ-ын анхдугаар чуулганы явц байдлын талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос тодрууллаа.

Талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн /”Roland Garros”/өчигдөр Парис хотноо өндөрлөлөө. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд Румыны С.Халеп, Латвийн залуу теннисчин Е.Остапенко нар үлдээд байсан юм. Бямба гаригт болсон тоглолтод Е.Остопенко хашир туршлагатай өрсөлдөгчөө 4:6, 6:4, 6:3 онооны харьцаагаар хожиж, “Их дуулга”-ын анхны түрүүгээ хүртлээ. 20 нас хоёр хоногтойдоо аварга болсон Остопенко ”Roland Garros”-ын түүхэнд хамгийн залуу аварга И.Мажолигийн ард бичигдлээ. Мөн тэрбээр эх орондоо алдаршаад байна. Түүний шигшээ тоглолтыг Латвийн ард түмэн Рига хотод том дэлгэцээр шууд үзжээ.  

‘Их дуулга’-д гуравдугаар тойргоос хэтэрч үзээгүй Остопенко дөрөвдүгээр тойрогт Австралийн Саманта Стосур, шөвгийн наймд Данийн К.Возняцки нарыг хожсон. Энэ нь Roland Garros” тэмцээний хагас шигшээд үлдсэн анхны латви теннисчин гэсэн алдрыг түүнд авчирчээ. Энэ мэтчилэн Парисын тэмцээнд одтой байж, олон шилдгүүдийг хожин цом өргөсөн Остопенко өөрийн чансаагаа 12 хүртэл ахиулжээ. Мэдээж мөн л ховор амжилтуудын нэг болоод байна. 

Остопенко цом өргөсний дараа ‘Үнэхээр итгэмээргүй зүйл болж байна. 20 насандаа ‘Их дуулга’-ын аварга болно гэж бодож байсангүй. Миний мөрөөдөл биелэсэн сайхан өдөр байна. Өрсөлдөгч надаас илүү ур чадвартайг бүгд мэднэ. Би өөрөөсөө гарах бүхнээ гаргалаа’ гэсэн байна. 

Остопенко хагас шигшээд Швейцарийн Тима Бачинскитэй таараад байсан бөгөөд тэдний тоглолт зургадугаар сарын 8-ны өдөр болоход тэдний төрсөн өдөр тохиож байжээ. Остопенко 20 нас хүрсэн өдрөө өөртөө гайхалтай ялалтыг авчирч, улмаар шигшээ тоглолтод Румыны алдарт теннисчин С.Халепыг хожин дэлхий дахинаа алдаршаад байна. 

Румын алдарт теннисчин С.Халеп Францын нээлттэй тэмцээний шигшээд хоёр удаа /2014, 2017/ шалгарлаа. 2017.06.10, Парис. 

Латвийн Е.Остапенко 20 нас хоёр хоногтойдоо ‘Их дуулга’-д түрүүллээ. 2017.06.10. Парис

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж