Саналын хуудас хэвлэх ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Саналын хуудас хэвлэх ажил үргэлжилж байна

“Лондон-2012”-ын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн эрхийн төлөөх тэмцэл Венесуэлийн нийслэл Каракаст үргэлжиж буй.

Зургаадугаар сарын 26-нд саналаа өгөх 2026154 сонгогчдын саналын хуудсыг хэвлэх ажил өнөөдөр эхэллээ. Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, санал авах байранд хүргүүлэх хугацаа хуульд заасны дагуу 6 дугаар сарын 23-наар дуусгавар болно.  

Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг батлагдсан загварын дагуу, тоогоор хэвлүүлэхээр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-тай  гэрээ байгуулан ажиллаж байна. 

Саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө, хуваарь гарган  ажиллаж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж