Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шүүх хэлэлцэх хурал зургадугаар сарын 16-ны өдөр буюу баасан гаригт 09.00 цагт товлогджээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс гаргасан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг 24-25 жилийн хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.
Сануулахад, С.Зориг агсны амь насыг хохироосон Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон Ц.Амгаланбаатар нарт 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон юм.
Ш.ОЧ