Цагдаагийн алба хаагчид 24 цагаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Цагдаагийн алба хаагчид 24 цагаар ажиллаж байна

NBA-гийн “Бостон Селтикс” багийн супер од, холын зайн шидэлтийн мастер Рэй Аллен “Майами Хит”-ийг сонголоо.

Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр авто замыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгон тохижуулж, долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ.

Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн 2017 оны 06 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, “Шөнийн гэрэлт гудамж”-д гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхэлж байсан 34 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, 54 иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан мэдэгдэл өгчээ.

Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 88 чиглэлд 204 алба хаагч явган болон машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж 33 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 62 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж