35 компанийн 27,448 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

35 компанийн 27,448 хувьцаа арилжжээ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 35 хувьцаат компанийн 27,448 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 10 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сор’  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол ‘Монголын цахилгаан холбоо” компанийн ханш хамгийн өндөр буюу 6.34% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 234 ширхэг үнэт цаас  22,809,460 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Засгийн газрын үнэт цаасны багцын арилжаагаар 1,111 ширхэг үнэт цаас  111,088,890 төгрөгөөр арилжаалагдсан байна

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 827.72 нэгж болж 0.67%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,450,142,292,887 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж