Үйлдвэрлэгчид төрийн тогтвортой бодлогыг дэмжиж ажлын байр нэмэгдүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэгчид төрийн тогтвортой бодлогыг дэмжиж ажлын байр нэмэгдүүлж эхлэв

Усан доорх зураг бол маш хүнд, бас осолтой урлагийн төрөл юм. Нэг л болгоомжгүй хөдөлгөөн хийхэд л мөргөцөг рүү шидэгдэнэ.

Өргөдлийн байнгын хороогоор өнөөдөр Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн асуудлыг хэлэлцээ. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар санал солилцов. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Цаашид хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг зөвхөн нэг яам хариуцах бус төрийн салбар байгууллага өөр хоорондоо уялдаатай ажиллах замаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Нэн түрүүнд боловсон хүчин бэлтгэх бодлогыг ажлын байрны эрэлт хэрэгцээтэй хамт уяж өгөхгүй бол цаашид шинээр бэлтгэгдэн гарах мэргэжилтнүүдэд ажлын байр олдоход хүндрэл үүсэх талтай” хэмээв.

Мөн тэрбээр үйлдвэржилтийн газрын зургийг тогтвортой байлгаж, үндэсний үйлдвэрлэгчдийн нөөц бололцоог ашиглан ажлын байрны хүртээмжийг дээшлүүлэх шаардлагатайг онцлоод эхний ээлжинд 16 мянга 500 ажлын байр дотоодын нөөц боломжоор бий болгож байгааг онцолсон юм. Гол нь хувийн хэвшил төдийгүй хөрөнгө оруулагчид төрийн бодлого тогтвортой байх боломж бүрдсэн гэж үзэн хөрөнгө оруулалтаа нэмж, шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх болсон байна.

 

ЭХ сурвалж: ХНХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж