Меланья Трамп Цагаан ордонд нүүж очжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Меланья Трамп Цагаан ордонд нүүж очжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Меланья Трамп Цагаан ордонд нүүж очжээ

Манай улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь төрөл бүрийн масштабтай геологийн зураглал, геофизикийн судалгаанд хамрагджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланья болон тэдний бага хүү Баррон нар Цагаан ордонд нүүж очжээ. 45 дахь ерөнхийлөгч тангаргаа өргөж, Цагаан ордонд төвхнөсөн ч Тэргүүн хатагтай, хүүгийн хамт Нью-Йорктоо үлдсэн юм. Тухайн үед бага хүүгийнхээ сургуулийг амарсны дараа нэгмөсөн нийслэл рүү нүүж, тэндхийн сургуульд хүүгээ сургана гэж байсан юм.

Тэгвэл, Тэргүүн хатагтай Меланья хүү Барроны хамт өчигдөр /2017.06.11/ Цагаан ордонд нүүж очсон талаар түүний хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгджээ. Тэргүүн хатагтай хүүгийн хамт ерөнхийлөгчийн Marine One нисдэг тэргээр Вашингтон ДиСид ирсэн гэнэ. Онгоцонд мөн түүний эцэг, эх Виктор болон Амалия Кнав нар хамт иржээ.

Хамгийн сүүлд ерөнхийлөгч нарын хөвгүүдээс Жон Кеннеди Жуниор 1963 онд гурван настайдаа Цагаан ордонд амьдарч байжээ. Түүнээс хойших төрийн тэргүүн нарын охид л зөвхөн ерөнхийлөгчийн ордонд аж төрж байв.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-12 2.69.29.122

Pisda news saitiinhan ta nar hulgaichuud aa unshij bolohgui bna tomrohgui bna udaan bna yadargaatai yumaa novsh gj

Зочин 2017-06-12 202.9.41.44

Баррон хүү оюуны хомсдолтой Энэ хүүгийн ээж нь Трампын ойрын хамаатан гэдэг Мормоны шашинтай энэ эр самарчч байна даа Америкийг

Зочин 2017-06-12 66.181.177.246

ха ха оюуны хомсдолтой гэх шиг хаа холын Америкийн сонгуулиар тарсан пиартай мэдээнд итгэж байдаг