Меланья Трамп Цагаан ордонд нүүж очжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Меланья Трамп Цагаан ордонд нүүж очжээ

Манай улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь төрөл бүрийн масштабтай геологийн зураглал, геофизикийн судалгаанд хамрагджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланья болон тэдний бага хүү Баррон нар Цагаан ордонд нүүж очжээ. 45 дахь ерөнхийлөгч тангаргаа өргөж, Цагаан ордонд төвхнөсөн ч Тэргүүн хатагтай, хүүгийн хамт Нью-Йорктоо үлдсэн юм. Тухайн үед бага хүүгийнхээ сургуулийг амарсны дараа нэгмөсөн нийслэл рүү нүүж, тэндхийн сургуульд хүүгээ сургана гэж байсан юм.

Тэгвэл, Тэргүүн хатагтай Меланья хүү Барроны хамт өчигдөр /2017.06.11/ Цагаан ордонд нүүж очсон талаар түүний хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгджээ. Тэргүүн хатагтай хүүгийн хамт ерөнхийлөгчийн Marine One нисдэг тэргээр Вашингтон ДиСид ирсэн гэнэ. Онгоцонд мөн түүний эцэг, эх Виктор болон Амалия Кнав нар хамт иржээ.

Хамгийн сүүлд ерөнхийлөгч нарын хөвгүүдээс Жон Кеннеди Жуниор 1963 онд гурван настайдаа Цагаан ордонд амьдарч байжээ. Түүнээс хойших төрийн тэргүүн нарын охид л зөвхөн ерөнхийлөгчийн ордонд аж төрж байв.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж