Г.Шийлэгдамбыг яагаад сонгуулийн үеэр шүүх болов? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Шийлэгдамбыг яагаад сонгуулийн үеэр шүүх болов?

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Г.Шийлэгдамбыг яагаад сонгуулийн үеэр шүүх болов?

Дэлхийн томоохон казино эрхэлдэг компани Азид өөрийн зах зээлийг өргөжүүлэхийн тулд Тайванийн нэгэн жижиг арал дээр мөрийтэй тоглоомын газар шинээр нээхээр болжээ.

Эрүүл мэнд,спортын сайд асан Г.Шийлэгдамбыг шүүх хурал өнөөдөр товлогджээ. Уг нь бол аль 2015 оны асуудал. Сейфнээс нь их хэмжээний мөнгө гарсан, авлига байж магадгүй хэмээн зөндөө шуугисан. МАХН-тай, тус намын дарга Н.Энхбаяртай холбох гэж зохиомол шум тарааж, шат шатандаа бишгүй л оролдох шиг болсон. Ямартай ч хоёр жил гэдэг шийдвэл шийдчих хугацаа өнгөрчээ. Харин энэ хүртэл сунжруулан “хадгалсан”-ы учир өнөөдөр тодорхой болж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дундуур, нэр дэвшигчдийн марафонд МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар өнгөлөөд ирэнгүүт эрх баригчдын зүгээс Г.Шийлэгдамбын хэрэг гэгчийг дахин босгож ирлээ. Мэдээж одоо намтай нь холбоно, намын дарга Н.Энхбаяртай холбоно, сонгогчдын итгэл, сэтгэлийг урвуулахад ашиглаж таарах ийм л дүр зураг харагдаж байна. 

МАН, АН-ын буюу сүүлийн үед хүмүүсийн тархин, зүрх хийгээд нийгмийн ухамсарт бий болсон ойлголт, орчин үеийн нэршлээр бол МАНАН-гийн ээлжит захиалга энэ удаа иймэрхүү байдлаар хэрэгжиж эхлэх нь ойлгомжтой боллоо. Ер нь бол МАХН-ыг, энэ намын дарга Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүй байх, Монголын улс төрөөс хавчиж шахах гэсэн нам дамжсан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн бодлого сонгуулиас сонгуульд хэрэгжиж ирсэн. Бүр эхнээс нь дурдвал 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нам нь, С.Баяр тэргүүтэй бүлэглэл АН-тай нийлж түүнийг унагаасан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Түүний дараа 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө буюу УИХ-ын сонгуулийн өмнө МАНАН бүлэглэл МАХН болон Н.Энхбаяраас айхдаа 600 цагдаагийн хүчээр түүнийг баривчлуулан шоронд хорьсон. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвшихийг эрхийг нь хууль бусаар хязгаарласан. 2016 оны УИХ-ын сонгуульд ЦЕГ “ялтай” гэсэн хуурамч тодорхойлолт гаргаж СЕХ-нд өгснөөр сонгох, сонгогдох эрхэд нь халдаж мөн л нэр дэвшүүлээгүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт хүчин төгөлдөр бус гэсэн Улсын Дээд шүүхийн шийдвэр сонгуулийн дараа гарч, СЕХ нь болохоор “Бүх юм яваад өнгөрсөн, нэгэнт болоод өнгөрсөн үйл явцыг буцаах боломжгүй ” гэсэн байдлаар асуудлыг өнгөрүүлсэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяраас айхдаа нөгөө л “ялтай” гэж хууль, шүүхийн байгууллагыг гар хөлөө болгодог аргаа дахин хэрэглэж нэр дэвшүүлээгүй. Олон нийт, нийгэм бол Н.Энхбаярыг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээсэй гэсэн хүсэлт, хүлээлтээр амьсгалж байгаа. Ингээд түүний оронд ард түмний итгэлийг даах эрхмийг нэр дэвшүүлсэн нь С.Ганбаатар болоод буй. Түүнчлэн МАХН энэ удаагийн сонгуулиар Монголын улс төрийн тэнгэрт бүрхсэн МАНАН-г арилгахыг уриалж байгаа. Тэгвэл МАНАН бүлэглэл дөрөв дэх удаагийн энэ сонгуульд МАХН-ыг болон Н.Энхбаярыг унагаахад Г.Шийлэгдамбыг ашиглахаар дарж хадгалж ирсэн зүйлүүдээ дэлгэх бололтой. МАХН-ын хувьд Г.Шийлэгдамбад итгэл үзүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилж байв. Мөн УИХ-ын ээлжит сонгуулиудад дэвшүүлж байсан. Сүүлд Эрүүл мэнд, спортын сайдаар томилсон. Асуудалд холбогдоход нь ч МАХН-ын гишүүд санаа тавьж, хөөцөлдөж байв. Харин Г.Шийлэгдамба гэнэт намынхнаасаа нүүрээ буруулж, тэднийхээ эсрэг зүйл ярьж, анхны мэдүүлгээсээ ч гэнэт буцсан сураг дуулддаг. Саатуулагдаж байгаад суллагдсаны дараа түүнийг авчран телевизийн нэвтрүүлэгт оруулж, намынх нь эсрэг зүйл яриулсан ч гэлцдэг. Мөн сүүлд батлан даалтад гарсан ч намын журмын нөхдөөсөө нүүр буруулж, тахараар хамгаалуулан рашаан сувиллын газруудаар явж байгаа мэдээлэл гарч байсан юм.

Г.Шийгдамбыг шүүх хурал гээч асуудал Ерөнхийлөгчийн сонгууль дундуур ийнхүү гэнэт гарч ирлээ. Шүүх хурлын үйл явц цааш хэрхэн өрнөж юу болохыг харах л үлдлээ.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: polit.mn

"Болор дуран"-аар шалгав.

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-06-12 75.66.200.179

Босоо Ганбаа ялж Газрын наймаачин энхболд Мафийн толгойлогч Баттулга нар ялагдана Сахалтай жаал Сайханбалаг 2018 оны ХАМГИЙН ДООЖООТОЙ ХОРИГДОЛ болох болэо

урвагч 2017-06-12 122.201.21.31

чааваас даа л гэхээс ондоон хэлэх муу vг ч олдохгvй юм даа хvн хорвоод эцгийн олгосон 1 нэртэй явахаас урвагч гээд бас Шийлэгдамба гээд нэрлэх

Зочин 2017-06-12 122.201.28.7

Ганбаатар өнгөлж байгаа юм уу мэдээгүй ш дээ

zochin 2017-06-12 112.72.11.112

Ganbaatar unguluud irenguut ch gex shig diplomoo uzuulchxee xaxa

Зочин 2017-06-12 66.181.184.190

ШУНАЛ АА ГЭЖ ЭРХ МЭДЭЛ МӨНГӨ ХОЁРТ ШУНАН ДОНТОХ АЮУЛТАЙ

Зочин 2017-06-12 59.153.85.70

Ирэх 4 жилд 60 тэрбумын хамсаатангууд шоронгоор дүүрэх байлгүй дээ

уншигч 2017-06-12 66.181.182.74

Аливаа хэрэг шалгана гэдэг хуулийн хугацаатай үйлдэл бүр нь хуулийн заалттай зүйл байдаг эрхэм сэтгүүлч бололтой зураг харагдаж байна энэ тэр гэж их мэдэмхийрэх хэрэггүй намын нөхдийн дунд ийм бодол ийм яриа байдаг юмаа гэхэд энэ хэргийг чинь тангараг өргөсөн хуульчид шалгаж байгаа тэднийг та ингэж гүтгэх ямар эрхтэй хүн бэ эрхтэйгээс гадна танд энэ үгээ хамгаалах хөдлөшгүй баримт байна уу урт хушуу хүзүүгээ урт хормой хөлөө орооно гэж үг байдгыг санахад илүүдэхгүйдээ

Зочин 2017-06-12 202.9.40.255

За даа өнөөдрийн байдлаар бол ч тэр хэдэн $ ч яршиг л байна Авлига байсан ч алиа л бна \n60 тэрбумын асуудлаар дараагийн 4 жилд хичнээн сайхан залуучууд энэ замаар явах бол доо

Шоудахаа болио 2017-06-12 202.9.41.13

Энэ байтугай бузар булайг Ард түмэн харж байна

Зочин 2017-06-12 202.21.103.62

Н Энхбаярын золиос болсон нөхөр шүү дээ Н ЭНхбаяр ханилж яваа нөхрөө нүхрүү яаж түлхэж хэрэгт гүтгэж өөрөө уснаас цэвэр гардгын бодит жишээ Н Энхбаяр хэзээ хэнийг ч хаанаас нь ч хутгалж чадна

Зочин 2017-06-12 67.229.138.140

Хазгар тарвагыг л хийсэн ажил ш дээ