“Марш тактик, тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

“Марш тактик, тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд амжилттай оролцлоо

RnB HIP HOP хөгжимд дуртай залуусд зориулан явуулдаг PREMIUM RnB HIP HOP партины Volume 3 -г iLoft Function House-д 7 сарын 11 нд залуусдаа хүргэхэд бэлэн боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга” салаа, тасаг шалгаруулах тэмцээн 2017 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд 6 дахь удаагаа амжилттай явагдаж өндөрлөв.

Тэмцээнд ЗХЖШ, ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, ТЕГ, АЦ, ХЗЦ, ОБЕГ, ХСИС зэрэг нийт 9 байгууллагын 19 багийн 500 гаруй алба хаагчид оролцож, цэргийн бэлтгэл, сургуулилт, албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн тус тэмцээнд ШШГБ-ын эрэгтэй салаа, эмэгтэй тасгийн нийт 42 алба хаагч амжилттай оролцлоо.

Тус тэмцээний хаалтын ажиллагааны үеэр ШШГБ-ыг төлөөлөн тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчидтай ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, хурандаа Ж.Батсайхан нар уулзаж баяр хүргэн, дурсгалын зураг татуулсан юм.

Энэхүү тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэрэмжит “Марш тактик, тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдаас сонгон оролцуулсан юм.

Эх сурвалж: ШШГЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж