Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 4 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 4 тэрбумыг зарцуулна

Хэнтий аймгийн Бат­норов суманд эртний бун­хан ухаж байсан Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийг ил­рүүлжээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2017.06.12/ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн мэдээллээр 2017 он гарсаар зургадугаар сарын 9-нийг хүртэлх хугацаанд 164 мянган иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангажээ. Салбараар нь авч үзвэл барилга, уул уурхай, авто зам, үйлчилгээний салбарт голчлон ажилд зуучлагдан очсон байна. 

Цаашид ажлын байр шинээр бий болгож, иргэдийг орлоготой байлгах боломж нь эдийн засаг сэргэж, бүтээн байгуулалтын ажил эрчимжих явдал гэж салбарын сайд нь онцоллоо. 

Хэлэлцүүлгийн шатанд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой анхаарах шаардлага байгааг оролцогчид онцолсон. 

Салбарын сайдынх нь тайлбараар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж энэ жил 4 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Гэхдээ энэ нь эргэн төлөгдөх нөхцөлтэй. Хуримтлал бий болгох шаардлага үүссэн учраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй болгосон байна. Учир нь гадаадын ажиллах хүчний тоог бууруулах бодлого барьснаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрөх эх үүсвэр буурах тул тус санд хуримтлал үүсгэх шаардлага бий болжээ. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөд эргэн төлөгдөх нөхцөл тавигдаж байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд сэтгэл гонсгор байгаа аж. Асуудлыг шийдвэрлэхийн тулд салбарын яам нь дөрвөн тэрбум төгрөгийн тодорхой хувийг нь эргэн төлөгдөх нөхцөлгүй болгож, жижиг, дунд бизнес эрхлэхээр гараагаа эхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгуулах, бизнес инкубатор үйлчилгээнд хамруулах, нэг ёсны бизнесийг нь хөл дээр нь босгоход зарцуулах зохицуулалт хийхээр ажиллаж байна гэдгийг Н.Номтойбаяр сайд онцлов. 

Оюутолгой, Тавантолгойд ажиллах боломжтой юу?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хуульд төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангана гэж заасан ч энэ заалт хэрэгжихгүй шахам явсаар өнөөдрийг хүрсэн тухай иргэд хэллээ. 

Мөн Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон орд газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хөдөлмөр эрхлэх бололцоо байна уу гэдгийг судалж, боломжтой болж шийдвэрлэж өгөх хүсэлтийг дайв. 
БНСУ, Чех зэрэг орнууд руу ажиллах хүчин гаргадаг. Түүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний ар гэрийнхнээс багтааж байх квот тогтоож өгвөл өрх бүлийнх нь орлогод нэмэр болох боломж бийг мөн тодотгов. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг салбарын сайд нь манлайлах ёстой гэж үзэн, н.Батхуяг гэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сайдын зөвлөхөөрөө ажиллуулах болжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор төр худалдан авагч нь болохоор зарим нэг зохицуулалтыг хийж буй аж. Тухайлбал, цагдаа, Нийгмийн даатгалын байцаагчдын дүрэмт хувцасны тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр хийлгэх. 

Дэлхийн банкнаас авах 25 сая ам.долларын зээлийг ахмад настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ. Зээлийн жилийн хүү 1.25 хувь юм байна. 

Өрхийн үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж мөн тодорхой хувийн хөрөнгө зарцуулж буй аж. 

Харин Оюутолгой, Тавантолгой ордод хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах боломж бий эсэхийг судална гэж салбарын сайд нь хэллээ. 

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж