Саарал ордон “ажин түжин”

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Саарал ордон “ажин түжин”

Хэнтий аймгийн Бат­норов суманд эртний бун­хан ухаж байсан Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийг ил­рүүлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой УИХ-ын чуулганыг түр завсарлуулахаар яригдаж байна. Гэвч албан ёсны шийдвэр гараагүй байгаа юм. Өнөөдрийн тухайд УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай байсан ч хурал болсонгүй, саарал ордон нам жим байна. 

Сонгуулийн “сезон” эхэлсэн болохоор зарим гишүүд аль хэдийн хөдөө орон нутгийг зорьжээ. Харин зарим нь тойрогтоо ажиллах бэлтгэлээ базаагаад, тунчиг завгүй байгаа сурагтай. 

УИХ-ын чуулганыг зургадугаар сарын 14-нд түр завсарлуулна гэсэн яриа байгаа. Хэрэв албан ёсны шийдвэр гарчихвал заавал чуулган хуралдаан зарлах шаардлагагүй, түр завсарлах болсон албан бичгийг гишүүдэд хүргүүлснээр завсарлуулдаг аж. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж