Гадаад дахь монголчуудаас 60 гаруй хувь нь саналаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Гадаад дахь монголчуудаас 60 гаруй хувь нь саналаа өгчээ

Genghis Khan (Chinggis Khaan)

Гадаад улсад ажиллаж, суралцаж байгаа монголчууд зургадугаар сарын 10, 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон, саналаа өгсөн. Газар зүйн байршил, цагийн зөрүүгээс шалтгаалж АНУ-ын Сан-Франциско хотод амьдардаг монголчуудын саналыг Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 13.00 цаг хүртэл авснаар гадаад дахь монголчуудын саналыг авч дууслаа. 

“2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлснээс урьдчилсан байдлаар 60 гаруй хувь нь сонгуульд оролцож, саналаа өгсөн” гэсэн мэдээллийг холбогдох албаныхан гаргаад байна. 

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2017.06.12/ сонгуулийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр төлөвлөж байгаа аж. 

Онцлоход, гадаад улсад саналаа өгсөн монгол иргэдийн саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороо өөрийн байрандаа 2017 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт машинаар уншуулж эхлэх юм. Иймээс хэдэн хувь нь гурван нэр дэвшигчээс хэнийг нь илүүтэй дэмжсэн бэ гэдэг эцсийн дүн гарах болоогүй.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж