Нийтийн номын санд иргэд ном хандивлаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Нийтийн номын санд иргэд ном хандивлаж байна

Өмнөд Каролиний Амазоны түгээх төв дээр ажиллаж байсан Тодд Антони Кофилд гэдэг ажилтан ажлын газраасаа хулгай хийсэн байна.

Төр захиргааны байгууллага дахь анхны нийтийн номын сан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг билээ. Харин арав гаруй мянган номын фондтой тус нийтийн номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. Иргэд ч нийтийн номын санд ном хандивласаар байна. Дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, малын их эмч, хүндэт доктор, сэтгүүлч Х.Чойжилжав монголын уламжлалт түүх соёл, ёс заншлаа залуус хойч үедээ түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй аж. Иймд тэрбээр өөрийн судалгаан дээр суурилсан олон сайхан бүтээлүүдээ нийтийн номын санд хандивлаж, үнэтэй хувь нэмэр орууллаа. Тодруулбал, “Бэлчээрийн мал маллагааны шинжлэх ухааны үндэс”, “Мөнх орших хорвоод мал маллахуй”, “Бэлчээрийн малын зан араншин”, “Бага харваан наадам”, “Та ёворцог тоглох уу”, “Шатрын тухай өргөн ойлголт”, “Дэлхийд ганцхан монгол наадам”, “Монголын үндэсний бөх” зэрэг бүтээлээ өгсөн юм. Дүүргийн Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам сэтгүүлч Х.Чойжилжавт хүндэтгэл үзүүлэн, талархлын бичиг гардуулав. Нийтийн номын сангаас сүүлийн үеийн бестселлер зохиолууд, өдөр тутмын сонин хэвлэл болон хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхэтгэлтэй танилцах, олшруулах зэрэг үйлчилгээг авч болно хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж