Монголын анхны “Play Button”-ы эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Монголын анхны “Play Button”-ы эзэн тодорлоо

“Алтан Дарь овоо”-ны тэнгэрийг тайх, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2012 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт болов.

Дүрс бичлэгийн хамгийн том сан болох “Youtube” 100 мянгаас дээш дагагчтай сувгуудаа урамшуулж, мөнгө, алт, алмазан “Тоглуулах товч”-ийг бэлэглэдэг. Тэгвэл Монгол улсаас хамгийн анхны мөнгөн буюу 100 мянган дагагчтай болсон суваг бэлгээ авчээ. 

Хошин шог, урлагаар сувгаа хөгжүүлдэг “iNeeMTGiiZaluu” гэх суваг өнөөдөр /2017.06.12/ мөнгөн товч авсан бичлэгээ өөрийн сувагтаа байршууллаа. 

Уг суваг нь 2012 оноос хойш Youtube –д бичлэгээ байршуулж эхэлсэн бөгөөд одоогоор 800 гаруй бичлэг, 112 мянган дагагчтай болжээ. Сувгийн хөтлөгч буюу мөнгө товчны эзэн “Манай суваг Монгол Улсдаа энэхүү шагналын анхны эзэмшигч боллоо. Бидэнтэй үргэлж хамт байдаг хүндэт үзэгч та бүхэндээ баярлалаа! Энэ нь та бүхний маань ч гэсэн шагнал юм шүү” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Youtube нь 100 мянган дагагч хүрсэн сувгуудад мөнгөн товч, нэг сая хүрсэн сувгуудад алтан товч, 10 сая дагагчтай сувгуудад алмазан товч бэлэглэж урамшуулдаг. 

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж