МҮОХ /Монголын үндэсний олимпийн хороо/-ны гишүүн холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын дунд өнгөрсөн амралтын өдөр /2017.06.10/ буудлагын тэмцээн зохион байгууллаа.
Монголын буудлагын холбооны шинэ бэлтгэлийн төвд болсон тэмцээнд нийт 20 холбооны 39 тамирчин оролцож, гар буу, урт бууны дасгалд өрсөлдлөө.
Тэмцээний дүн:
Гар буу
1-р байр Г.Ерөөлбат (Гимнастик) – АЛТ,
2-р байр Ч.Даариймаа (Тэшүүр) – МӨНГӨ,
3-р байр Ч.Мөнхсайхан (Бейсбол) – ХҮРЭЛ,
Урт буу
1-р байр Б.Баярмагнай (Шатар) – АЛТ,
2-р байр Э.Очирсүрэн (Цана) – МӨНГӨ,
3-р байр Г.Дашдэндэв (Регби) – ХҮРЭЛ,
Багийн төрөл
1-р байр Х.Гийх-Оргил, Э.Очирсүрэн (Цана) – АЛТ,
2-р байр Г.Ерөөлбат, Т.Бямбадорж (Гимнастик)– МӨНГӨ,
3-р байр Ц.Дамдин, Х.Батхишиг (Самбо) – ХҮРЭЛ тус тус хүртлээ.
Э.Сарангуа