NBA: Домогт 2003 оны драфтынхан хаана явна?

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

NBA: Домогт 2003 оны драфтынхан хаана явна?

Хээлсэн таг бол жинхэнэ уран сэтгэмжийг шалгадаг урлан. Өвс ногоо, ан амьтнаас аваад хүүхдийн гайхалтай зургууд хүртэл бий

NBA-ын түүхэнд хамгийн алдартай драфтуудын нэгд зүй ёсоор нэрлэгддэг 2003 оны драфтаар сонгогдсон топ тоглогчид хаана явна вэ? 

1996 оны Коби Брайнтын үеийн классик драфттай зүйрлэхгүй ч 2003 оны драфтад Леброн Жеймс тэргүүтэй олон “мангас” NBA-д хөл тавьж байлаа. 

Леброн Жеймс тэр жилийн драфтын тэргүүн сонголтын эзэн болж, “Кливлэнд Кавальерс”-ын тоглогч болж байлаа. Одоо ч үнэ цэнээ алдаагүй байгаа тэрбээр лигийн бүх цагийн үеийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг. MVP буюу лигийн Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг дөрвөн удаа хүртэж, аваргын цомыг гурвантаа өргөсөн.

Дарко Миличич драфтын хоёроор “Детройт Пистонс”-т сонгогдсон. Гэвч амжилтыг эс олсон тоглогчдын жагсаалтад бас нэлээд дээгүүрт бичигдэнэ. Миличич 10 жилийн хугацаанд зургаан өөр багт тоглож, дараа нь хилийн чанадад ч хүч сорьсон. Эцэст нь сагсан бөмбөгчийн карьераа орхиж, кикбоксчин ч болж үзсэн. Одоо харин Сербид фермд амьдардаг.

Драфтын №3 сонголт Кармело Энтони. “Денвер Наггетс” багт сонгогдсон тэрбээр Бүх оддын тоглолтод есөн удаа оролцжээ. Сая “Никс”-ийн бүрэлдэхүүнд зургаа дахь улиралдаа тоглосон.

“Торонто Рэпторс”-ын сонголтоор NBA-д хөл тавьсан нэгэн. Лигийн шилдэг тоглогчдын нэг байсан ч сүүлийн хоёр улиралд цусны бүлэгнэл гэх оноштойгоор гол өрсөлдөөнөөс хасагдсан. Дахин талбайд гарах эсэх нь тодорхойгүй байна.

Двейн Уейд драфтын тав дахь сонголтоор “Майами Хит” багт ирсэн. Багийнхаа лидер байсан тэрбээр өнгөрсөн зун чөлөөт агентын хувиар “Чикаго Буллс”-тэй нэгдсэн билээ.

“ЛА Клипперс”-ийн сонголт Крис Каман. Сүүлд 2015-16 оны улиралд “Трейл Блейзерс”-ийн бүрэлдэхүүнд тоглосон ч энэ улиралд багтайгаа нэгдээгүй.

Тэр жилийн драфтын долоо дахь сонголтыг “Чикаго Буллс” хийж, Кирк Хинричийг авсан. Тэрбээр NBA-д нийт 13 улирал тоглохдоо 11-ийг нь “Буллс”-т өнгөрүүлжээ. Харин одоо чөлөөт агент.

ТиЖей Жорд драфтын найм дахь сонголтоор “Милваки Бакс”-ын тоглогч болсон. Харамсалтай нь, нурууны гэмтлийн улмаас 2012 онд зодог тайлсан бөгөөд өдгөө Техаст ахлах сургуулийн тоглогчдыг хамруулсан сагсан бөмбөгийн кэмп ажиллуулдаг.

Драфтын ес дэх сонголтоор “Нью-Йорк Никс”-ийн тоглогч болсон Майкл Свитни. Тэрбээр жингийн асуудлаас болж 2007 онд NBA-ыг орхижээ. Одоо тэрбээр сэтгэл гутрал, депрессийг даван туулах сангийн үйл ажиллагаанд хамрагдсан байна.

Жарвис Хайес драфтын 10 дахь сонголтоор “Вашингтон Визардс” багт сонгогдсон. Тэрбээр NBA-д долоон улирал тоглоод, 2016 онд SEC Network телевизийн аналист болжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж