Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлж аялал зугаалга, зуслан болон хөдөөд орон нутагт зорчих хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан хачигт халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаална уу.
Монгол улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улирал юм. Хачиг нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж,мал амьтны цусыг сорж, хүн, амьтанд дамжуулдаг.
Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, рикетсээр халдварлагдсан байдаг бөгөөд энэ 3 төрлийн өвчлөл зонхилон тохиолдож, хүндрэл үүсгэдэг.
Эх сурвалж: эрүүл мэндийн газар