12 настай охин дүүгээ эх барьжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

12 настай охин дүүгээ эх барьжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

12 настай охин дүүгээ эх барьжээ

Деде Жейс 12 настай. Охины ээжийнхээ хэвлийгээс дүүгээ эх барьж авч буй зураг, бичлэг цахим ертөнцийн гол сэдэв болж байна. Тэдний нэг хэсэг нь “Охины хувьд гэр бүлийн үнэ цэнийг ойлгоход чухал үйл явдал болсон байна” гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хүүхдэд энэ төрлийн сэтгэл зүйн дарамт өгөх нь буруу гэжээ. 

Каррауйэн гэр бүл Миссиссиппид амьдардаг бөгөөд тэр өдөр төрөх эмнэлэгт гэр бүлийн бүх гишүүд цуглажээ. Тэд Деде Жейси охиныг коридорт үлдээн, бүгд төрөх өрөө рүү орсон байна. Охин ганцаараа коридорт үлдсэндээ гомдон уйлж байх зуур эмч охиныг төрөх өрөө рүү оруулж, дүүгээ өөрийн гараар эх барьж авахыг санал болгожээ. 

Харин цахим ертөнцийн хэрэглэгчид хүүхдийг уйлж байхад тайвшруулахын оронд сэтгэл зүйн дарамтад орууллаа гэж эмч болон Каррауэйны гэр бүлийнхнийг буруутгав. Хэдийгээр охиныг төрөх өрөөнд орж ирэхэд тэдний гэр бүлийнхэн маш их сандарсан ч түүнд боломж олгохоор шийджээ. Ингээд охин эмч нарын хяналт дор дүүгээ эх барьж, харин аав нь бичлэг хийжээ. 

Үүний дараахан Деде Жейси охины ээж Facebook хуудаснаа “Эх барьж авсан эмч маань маш гайхалтай байлаа” гэж бичжээ. Бяцхан хүү 3,1 кг, эрүүл саруул төрсөн бөгөөд Кайсон гэдэг нэг өгчээ. 
Жейси охин “Надад тэр мөч маш их таалагдсан. Мэдээж би их сандарсан. Дүүгээ хараад “Хөөх” гэж дуу алдмаар санагдаж байсан” гэж Деде Жейси охин ярьжээ. 

 Ц.УРАН

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-12 202.21.106.162

Энэ охин сэтгэл зүйн хүнд дарамтад орсон байна Охины хувьд нөхөрт гарах хүүхэд төрүүлэх ирээдүй байхгүй болсон Маш их айсан байна