Ухаалаг “HomePod” энэ онд худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Ухаалаг “HomePod” энэ онд худалдаанд гарна

НИТХ-ын анхдугаар хуралдаан дөнгөж сая завсарлалаа.

Apple-ийн ээлжит бүтээгдэхүүн “HomePod” энэ оны арванхоёрдугаар сард худалдаанд гарах гэж байна. Яриагаар удирдах боломжтой, гэрийн нөхцөлд зориулсан энэхүү спикер нь 350 ам.долларын үнэтэй байх аж.

HomePod-ийн тусламжтайгаар “Siri”-тэй холбогдож хэрэгтэй мэдээллээ авах боломжтой бөгөөд Apple компанийн зүгээс хөгжмийн дугаралтад илүү анхаарал хандуулжээ. Тухайлбал HomePod-ийг өрөөнийхөө хаана ч тавьсан өрөөг дүүргэсэн тэнцвэртэй дугаралтыг мэдрэх боломжтой гэж мэргэжилтнүүд хэлж байна. Дотроо долоон ширхэг цацруулагч бүхий чанга яригчтайгаас гадна “Iphone” утастай ижил A8 чиптэй. Ингэснээр анхны хамгийн хүчирхэг чиптэй спикер болох гэнэ. Мөн хөгжим сонсож байх үедээ “Siri”-тэй ярилцаж болно.

“Apple”-ийн өрсөлдөгч компаниуд үүнтэй төстэй бүтээгдэхүүнээ аль хэдийн худалдаанд гаргасан. “Google Home”, “Amazon Echo”-оос “HomePod” дугаралт болон загвараараа илүү гарч чадна гэж компанийн гүйцэтгэх захирал Тим Кук хэлж байна. Тэрээр “HomePod-ийн чанар хүмүүсийг ангайлгах болно” гэжээ.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж