Нийслэлийг тойроод дөрвөн түймэр гарчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлийг тойроод дөрвөн түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Түймэр

Нийслэлийг тойроод дөрвөн түймэр гарчээ

Лопес живж байгаа хүнийг аварснаар ажлын байраа орхисон хэрэгт буруутгагдан ажлаасаа халагдсан билээ.

Богд уулын энгэр буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Баруун ширээт уулын зүүн талд Дугуй цагаан хад хэмээх газарт хоёр га талбайд ойн түймэр гарчээ. 

Түймрийг унтраахаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 60 албан хаагч дөрвөн автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурманд оруулжээ. 

Хоёр дахь түймэр нь тус дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ширээт уулын баруун дээд энгэрт таван га газрыг хамарчээ. Зөвхөн энэ түймрийг унтраахаар 43 албан хаагч дөрвөн автомашин, техниктэй ажиллаж байгаа гэх мэдээллийг албаныхан хэллээ. 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баруун салаа, Бумбатын ам орчимд нэг га газарт гарчээ. Түймрийг унтраахаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч хоёр автомашинтайгаар ажиллаж байна. 

Дөрөв дэх түймэр нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаа, Хустайн аман дахь Төмрийн цоорхойд гарсан байна. Найман га талбайг хамраад буй ойн түймрийг унтраахаар 60 албан хаагч дөрвөн автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэд, олон нийтийг шаардлагагүй бол ногоон бүсэд зорчихгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Сэлэнгэ, Хэнтий, Төв аймагт түймэртэй байна

2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 15, 12 аймгийн 43 суманд 73 удаа, нийт 88 удаа гарсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр түймэр асч байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сум, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт гарсан түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм. Харин Төв, Дорнод аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраан орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгчээ.

Өнөөдрийн байдлаар унтраагүй түймрийн тухайд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.08/ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 48 хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.11/ аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 23 иргэн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын долоон ажилтан, нийт 42 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймрийн голомтод /2017.05.17/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 27 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 4 ажилтан, орон нутгийн 3 хүн, нийт 67 хүн, ажиллаж, өнгөрсөн лхагва гаригт /2017.06.07/өдөр цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Харин Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Баруун салааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.09/ аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 60 хүн, нийт 72 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнгөрсөн ням гаригт /2017.06.11/ бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн аж.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Чандмань-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 250 кмт/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.11/ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 21 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 50 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөөдөр /2017.06.12/-ны өдөр бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгчээ.

Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас давхар анхаарууллаа.

Д.УУДАМ

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-06-12 66.181.182.74

Энэ сайт юу ч үзэж уншиж болохоо байж хаавал таарна

зочин 2017-06-12 66.181.182.74

Хотыг тойроод төчнөөн түймэр гарлаа гэж хөөрцөглөх яахав хотын захиргаа-байгал орчин гэж ажил алба хариуцах амьсгаанууд байдаг бол эргүүл тойруул гаргаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулаачээ хэнд ч хэрэггүй тэр шөнийн гудамж энэ тэр гэж байхаар наад байгал орчин ой мод ус ургамлаа хамгаалаач ганц удаа сонгуульдаад амьдрал дуусахгүй биздээ холбогдох газрууд маш муу ажиллаж байна эсвэл ажил хариуцах чадвартай сэтгэлтэй-сэтгэлгээтэй хүн олж тавиачээ арай дэндэж байна шүү сахил хүртээд шал дордов гэдэг л боллоодоо

zochin 2017-06-12 202.179.18.187

uulend nuluulj buudaachee

Zochin 2017-06-12 59.153.115.251

Yag zuv Uulee buudaachee

jy 2017-06-12 66.181.170.226

ene hotiin darga yu hiigeed bnaa shoy hiigeed l bdag yadahdaa naad vvlee buudaachee baahan mongo tbisan bna lee sh dee daraa ni tend ingej buudsan tegsen geed l tailan tabiad mongo idne dee hotiin darga boloh hvniig hotod torj osson hvn hiih ni zob hodoonii mal ingenee

Хотын залуу 2017-06-12 43.228.131.110

Энэ хотын дарга гэж үнээн [Хориотой Үг] гар нэг байнаа Шөнийн ЯГААН гудамж нээгээд яваад байх юм Тэр нь үнэхээрийн [Хориотой Үг] юм хийчихсэн Тэр хийсэн юмыг нь хараад залуус саваад унаж байна лээ Бохироо янзлаачээ Энэ хот өмхийрлөө Гантөмөр гэж нэг сонин нөхөр юу хйигээд яваа юм бүү мэд Модны цагаан юм унахаа болиод овоо болж байсан одоо гудамжаар л нэг Одоо хар бороо байхгүй ийм хуурай агаартай газар ядаж зуны 2 сар өнгө алагласан цэцэг тарьлаа мөнгөө идлээ гээд гээд Батүүлийг барьж идэхээ шахсан Цэцэг тарих нь бүү хэл хэдэн модоо ч услахгүй юмаа Хүрэлсүх гэж нэг [Хориотой Үг] царайтай баагий манай нам болбол гээд л сонгууль дагаад гүйүээд байх юм Өнгөрсөн 5 дахь өдөр яалт ч үгүй борооны үүл шарч байхад буудчихгүй үхсэнээ хийсэн улс вэ Түймрээ унтраа ХҮРЭЛСҮХЭЭ