Зээлийн санхүүжилтийг эхний улиралд багтаан олгоно

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Зээлийн санхүүжилтийг эхний улиралд багтаан олгоно

Өнгөрсөн хоёр жилийг Засгийн газраас “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил”, “Бизнесийн орчныг шинэчлэх жил” болгон зарласан. Энэ дагуу нийт 60,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгоод байгаа. Зээл олголт сайн явагдсаны дээр нийт зээлийн 98 хувь нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа ажээ. Харин энэ жилээс жижиг дунд үйлдвэрийг дэмжин олгох хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээ өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ онд уг зээлийг аймгуудад бус сум тус бүрт хуваарилахаар болжээ. Зорилтын дагуу сум бүрт 50-70 сая төгрөгийн зээл олгох бөгөөд үүнд нийтдээ 24 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх юм. Санхүүжилтийг хэрхэн хуваарилах, хэн хариуцан ажиллах талаар зөвшилцөж эхэлсэн бөгөөд оны эхний улиралд багтаан санхүүжилтийг сумдад хүргэхээр төлөвлөсөн байна.

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж