Програм хангамжийн мэргэжлийн суурь сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Програм хангамжийн мэргэжлийн суурь сургалт эхэллээ

Хаалтаа хийж Төрийн дуулал эгшиглүүлж амжилгүй бүрэн эрх нь дуусгавар болсон өмнөх УИХ-ын гишүүдийг өнөөдөр УИХ-ын экс удирдлага, Тамгын газрын зүгээс хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Залуучуудын хөгжлийг дэмжих, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулаад удаагүй байгаа юм. Хөгжлийн төвийн дэргэд мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах төвийг БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (КOIСА)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (‘МКIТ’ )сургалтын төвтэй хамтран ажиллуулж байна. Өнөөдөр тус төвд JAWA хөгжүүлэлт болон вев програмчлалын хоёр дахь удаагийн сургалт эхэллээ. Сургалтад суухаар нийт 230 гаруй иргэн шалгалтад орж, 54 хүн тэнцэн JAVA болон web хөгжүүлэгчийн ангид гурван сарын хугацаанд үнэ төлбөргүй суралцахаар боллоо. Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Бид мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Монгол залуучууд маань мэдлэг оюунаа дайчилж, дэлхийн түвшинд хүрэх, амьдралын чанараа дээшлүүлэх, өөрийн эх орондоо байгаа хэдий ч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төсөл дээр хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Саяхан болсон “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн нээлт дээр Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх 8 компанийн төлөөлөл хүрэлцэн ирж цаашдын хамтын ажиллагааны тухай ярьсан. Энэ төвийн сургалтад сууж амжилттай төгссөн иргэдийг гадны төслүүд дээр ажиллуулах талаар шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлнэ. Та бүхэнтэй адил энэ сургалтад суух хүсэлтэй олон залуучуудад энэ мэдээллийг түгээж хамтран ажиллаарай. Мөн сургалтдаа идэвхтэй оролцож сайн төгсөөд дараагийн шатны хөтөлбөрүүдэд хамрагдан дэлхийн хэмжээний боловсон хүчин болж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаарай” хэмээв. “Эм Кэй Ай Ти /MKIT/ төвийн сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш. Төгсбаяр “Манай сургалт дадлага давамгайлсан аргаар явагддаг учраас гурван сарын дотор суралцагчид маань өндөр түвшинд хүрнэ. Мэдээллийн технологийн чиглэлийн гадны төслүүд дээр ажиллаж байгаа туршлагатай, тэргүүлэх зэргийн багш нар хичээл заана. Бид одоогоор сургалт явуулахаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн 15 төсөл дээр ажиллаж байна. Сайн суралцсан суралцагчдыг “Бизнес инкубатор төв”-дөө дадлага хийлгэж, дадлагын хугацаанд “Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвөөс сар бүр дөрвөн зуун мянган төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой. Цаашлаад гадны төслүүд дээр баг бүрдүүлж ажиллуулах юм. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.

Программ хангамжийн суурь сургалтад гурван сарын хугацаанд суралцсан иргэд мэргэжлийн сертификаттай төгсөх бөгөөд амжилттай төгссөн тохиолдолд сургалтын төвийн “Бизнес инкубатор төв”-д хамрагдан мэдээллийн технологийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах боломж бүрдэх юм. Сургалтын талаар сонирхож буй залуучууд та бүхнийг “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар” пэйж хуудаснаас мэдээлэл авахыг урьж байна. Мөн 70122999 дугаарт холбогдож сургалтын талаар тодруулна уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж