Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

НИТХ-ын анхдугаар хуралдаан яг одоо Хангарьд ордонд болж байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.06.12) хатагтай Ашлэй Элизабет Вэйлэн тэргүүтэй Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны парламентад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг бүтцийн талаар мэдээлэл солилцож, “УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг дэмжих нь: АНУ-ын хороодын тогтолцоо” сэдэвт сургалтын талаар харилцан ярилцлаа. Уулзалтад Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн улс төрийн хөгжлийн хөтөлбөрийн захирал Жессика Киган, сургагч багш Брэд Смит болон тус хүрээлэнгийн улс төрийн хөтөлбөрийн мэргэжилтэн Д.Дариймаа нар оролцсон юм.

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн нь 1983 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан бөгөөд ашгийн бус, нам бус байгууллага юм. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн нь улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулж, нээлттэй сонгууль, ардчилсан засаглал болон эрхзүйт ёс хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт эрх чөлөө, ардчиллыг хөгжүүлэх зорилготой. Тус байгууллага 1992 оноос Монгол Улстай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж ирсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс