Иран таван онгоц хүнсийг Катарт хүргэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Иран таван онгоц хүнсийг Катарт хүргэв

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Иран таван онгоц хүнсийг Катарт хүргэв

АТМОР компанийн инженерүүд бага оврын цэвэрлэх байгууламж бүтээжээ. Шинэ бүтээгдэхүүний талаар тус компанийн Инновацийн албаны дарга Д.Даваа-Очироос тодрууллаа.

Хөрш орнуудынхаа хоригт ороод байгаа Катарт Иран улс тусламжийн гараа сунгаж ьаван онгоц дүүрэн хүнсний бараа хүргүүллээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Катарын хөрш Арабын орнууд болон лалын зарим орон Катартай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн. Мөн хөрш орнууд нь хуурай, усан болон агаарын замын тээврээ зогсоосон. Өргөн хэрэглээний барааны зонхилох хэсгийг хөрш орнуудаасаа импортоор авдаг Катарт энэ хоригийн улмаас хүнсний барааны хомсдол үүсээд байгаа юм. Ялангуяа Саудын Арабаас хуурай замаар хүнсний хэрэглээний 40 хувийг импортолдог.

Терроризмыг өөгшүүлж, санхүүжүүлдэг гэдэг үндэслэлээр Саудын Араб, Арабын нэгдсэн, Эмират, Бахрейн, Йемен, Египет зэрэг улсууд Катартай холбоогоо таслаад байна.

Хүнсийг Ираны агаарын тээврийн Iran Air компанийн онгоц хүргэж ирсэн бөгөөд тус компанийн төлөөлөгч Шарук Нушабади Франс пресс агентлагт ярихдаа “Тус бүр нь 90 тонн хүнс, жимс ачсан таван онгоц Ням гаригт Катарт ирлээ. Даваа гаригт дахин нэг онгоц хүнс ирнэ” гэсэн байна. Гэхдээ эдгээр хүнсний барааг тусламжаар өгч байгаа юу, Катар худалдаж авч байгаа юу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Суннит давамгайлдаг Катар шийтийн олонхитой Ираныг дэмжсэнээр ийм нөхцөл байдал үүсээд байгаа.

А.ТУЛГА

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-12 182.160.32.179

dain gej yg horiotoi yumuu

Paвcaл 2017-06-12 50.135.190.220

Катарыг бас Турк дэмжиж байгаа Удахгүй арабын хавар арабын тахал болно Алтгүй бол амьдарч болно усгүй бол амьдрахгүй гэдэг шиг энэ бүс нутагт [Хориотой Үг] дэгдвэл нефть гэж юм барууны хэдэн тэргэнд гол зогоох төдий л юм болно доо

Зочин 2017-06-12 50.135.190.220

Дaйн гэж үг блоклогдсон байх юм Монгол хэлэнд байхаа больчихсон юмуу Кирилл латин хольж бичсээр байтал хос бичигтэн болох юм даа

Зочин 2017-06-12 182.160.32.241

katar chini saudiin arabiin neg jijig aral shig l uls bashde uls geheesee arabiin neg hot yum bishyy

Зочин 2017-06-12 182.160.32.241

eoo katar gej bicheed googldsen chini yamar aimaar hutganii zurguud garch irj bainaa

Зочин 2017-06-12 66.181.176.52

Katar gej bichdeggui um Qatar gej bichdii

Anti-Terrorst 2017-06-12 202.9.40.129

хэдий удаан туслах вэ дээ өөрөө Катараасаа нэн ядуу дээр нь барааны чанар гэж ноль

anti-terrost geh mald 2017-06-12

hvns jimsend yamar yumanii baraanii chanar baih be malaa ter chin ervvl muudaagui baibal chanartai gesen vgee yamar firmiin hubtsas bish dee he he iran bol jims hvnsenii nogoo eh oron sh dee iranii ard tvmen bol oni ertenii tarialanch ard tvmen bol arabuud bol elsen tsoliin zvgeer nvvdelchid l baisan daa iranii jims nogoog orosuud ch abdag shuu orosiin standart bol bas ondor shuu manai mahiig yaj goldog ni bas ter standartad hvrdeguitei holbootoi getel bid hudalaa booj bna geed tenegtej ogonoo manai mal boon obchtoi deer vildbert bolobsoruulaagui geed l