Иран таван онгоц хүнсийг Катарт хүргэв

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Иран таван онгоц хүнсийг Катарт хүргэв

АТМОР компанийн инженерүүд бага оврын цэвэрлэх байгууламж бүтээжээ. Шинэ бүтээгдэхүүний талаар тус компанийн Инновацийн албаны дарга Д.Даваа-Очироос тодрууллаа.

Хөрш орнуудынхаа хоригт ороод байгаа Катарт Иран улс тусламжийн гараа сунгаж ьаван онгоц дүүрэн хүнсний бараа хүргүүллээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Катарын хөрш Арабын орнууд болон лалын зарим орон Катартай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн. Мөн хөрш орнууд нь хуурай, усан болон агаарын замын тээврээ зогсоосон. Өргөн хэрэглээний барааны зонхилох хэсгийг хөрш орнуудаасаа импортоор авдаг Катарт энэ хоригийн улмаас хүнсний барааны хомсдол үүсээд байгаа юм. Ялангуяа Саудын Арабаас хуурай замаар хүнсний хэрэглээний 40 хувийг импортолдог.

Терроризмыг өөгшүүлж, санхүүжүүлдэг гэдэг үндэслэлээр Саудын Араб, Арабын нэгдсэн, Эмират, Бахрейн, Йемен, Египет зэрэг улсууд Катартай холбоогоо таслаад байна.

Хүнсийг Ираны агаарын тээврийн Iran Air компанийн онгоц хүргэж ирсэн бөгөөд тус компанийн төлөөлөгч Шарук Нушабади Франс пресс агентлагт ярихдаа “Тус бүр нь 90 тонн хүнс, жимс ачсан таван онгоц Ням гаригт Катарт ирлээ. Даваа гаригт дахин нэг онгоц хүнс ирнэ” гэсэн байна. Гэхдээ эдгээр хүнсний барааг тусламжаар өгч байгаа юу, Катар худалдаж авч байгаа юу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Суннит давамгайлдаг Катар шийтийн олонхитой Ираныг дэмжсэнээр ийм нөхцөл байдал үүсээд байгаа.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж