Ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар хуралдаж байна

Андрес Иньеста хуримын зургаа нийтэлжээ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн удирдах зөвлөлийн гурав дахь удаагийн хурал өнөөдөр /2017.06.12/ болж байна. 

Хурлаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Аж үйлдвэр хөгжлийн байгууллага хооронд хамтарч ажиллах санамж бичиг солилцлоо.

Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга Ларс Гройнвалд

Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга Ларс Гройнвалд “Монгол Улсын хэмжээнд ажлын байрыг бий болгох, чадавхийг бэхжүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа. Мөн хөдөө аж ахуйн салбаруудын нэмүү өртөгийн сүлжээг бий болгох, зах зээлээ олоход нь туслах чиглэлээр судалгаагаа хийсэн. Өнөөдрийн удирдах зөвлөлийн хурлаар цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн бодит ямар ажил хийх вэ гэдгээ ярьж байна. Монгол Улс уул уурхайд аль хэдийн их хэмжээний анхаарал хандуулсан учир бид энэ салбарт орохгүй. Харин хөдөө аж ахуйн салбарыг голлож ажиллана” гэлээ.

ХХААХҮЯ-ы Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар

Харин ХХААХҮЯ-ы Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хэлэхдээ “Хөтөлбөрийн хүрээнд судалгааны ажлууд хийгдэж байна. Ер нь бол малчид руу чиглэсэн, хэрэгцээ шаардлагуудыг нь судалж байна. Гол нь малчид руугаа яаж мэдлэгийг түгээх вэ гэдэг асуудлаар ажиллаж байна. Ажлын байрыг шууд нэмэгдүүлэх гэхээсээ илүү одоо ажиллаж байгаа малчид, ногоочдынхоо орлогыг яаж нэмэгдүүлж сайжруулах вэ гэсэн асуудал дээр анхаарч байна” гэв.

Хөтөлбөрийн удирдах зөвлөлд Европын Холбооны төлөөлөгч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, ХХААХҮЯ, БСШУСЯ болон бусад төрийн байгууллагын төлөөллүүд багтсан байна.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж