ТББ-уудтай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

ТББ-уудтай хамтарч ажиллана

Үерт амиа алдагсдаас гадна өнгөрсөн бямба гаригт Украйнь руу автобустай аялалд явж байгаад автобустайгаа осолд орж нас барсан 14 мөргөлчний хойноос Оросууд гашуудаж байгаа гэнэ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Хүүхэд гэр бүл залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай ойр ажиллах үүднээс байгууллагынхаа нэг давхарт ТББ-уудыг байршуулан улмаар иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Тухайлбал Иргэний хамгаалалт ТББ, Хүүхэд залуучуудын боломж төв, Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн ТББ, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ ТББ, Сайн ирээдүйн төлөө ТББ-ууд үйл ажиллагаа явуулах юм. Ингэснээр хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохтой холбогдолтой маргаанд үнэ төлбөргүй, хууль зүйн анхан шатны мэргэжлийн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор олон нийтийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах юм. Тэдгээр байгууллагуудын нэг Иргэний хамгаалалт хууль зүйн ТББ үйл ажиллагааныхаа нээлтийг хийлээ. Хуульч О.Алтангэрэл нээлтийн үеэр “Иргэний хамгаалалт ТББ-ын төв салбар 2016 онд иргэдэд эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх зорилгын хүрээнд байгуулагдсан. Энэ удаад төрийн байгууллага дэмжин ажиллаж байр болоод ахуйн нөхцлийг бүрдүүлж өгсөн нь бидэнд том дэмжлэг боллоо” гэв. Мөн Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээнд 16 төрийн болон төрийн бус байгууллага нэгдэн боломжтой бүх салбарын зөвлөгөө үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд 700 гаруй нийгмийн ажилтантай хамтарч, хүүхдийн хамгаалал, гэр бүлд дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт хийж буй. ГБХЗХГ-аас манай байгууллагыг дэмжин хамтран ажиллаж байгаад баяртай байна ” гэлээ.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж