“Үүц-1”-ийг хангалтад өгөхөд бэлэн болжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Үүц-1”-ийг хангалтад өгөхөд бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

“Үүц-1”-ийг хангалтад өгөхөд бэлэн болжээ

Малчин өрхийг нарны эрчим хүчээр хангах зорилгоор хэрэгжиж эхэлсэн “100 мянган нарны гэр” хөтөлбөр саяхан хэрэгжиж дуусчээ.

ЗХЖШ-ын Ар талын газрын даргын санаачилгаар олон улсын жишигт нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, илчлэг тэжээл сайтай, дахин боловсруулах шаардлагагүй “Үүц-1” хуурай хүнсийг цэргийн алба хаагчдын хангалтад оруулж эхэллээ. 2013 оноос хойш судалгааны хүрээнд ажилласан бөгөөд энэ оноос хангалтад нэвтрүүлэхээр болсон байна.

Ингээд багагүй судалгаа хийсний хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн “Үүц-1” хуурай хүнсийг санаачлан, 2015 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар норм батлуулсан. “Үүц-1” хуурай хүнсэд тус тусдаа савласан өглөө, өдөр, оройн хоол болон бусад дагалдах хэрэгсэл багтсан.

Энэ хуурай хүнс маань ОХУ, БНХАУ, Франц, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орон болон НҮБ-ын цэргийн алба хаагчдын хэрэглэдэг нэг удаагийн хүнсний нормтой дүйцэхүйц адил, олон улсын жишигт нийцсэн гэдгийг нь онцлох ёстой.

Стандартад заасан илчлэг, тэжээлийг нь хангасан. Энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаа, хамтарсан болон хээрийн сургуулиудын үеэр хэрэглэнэ. Савласан бүтээгдэхүүнийг шууд болон халааж хэрэглэх боломжтой. Өмнө нь бол дахин боловсруулах шаардлага гардаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Мөн савлагаатай болсон нь эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.

“Үүц-1”-ийн хувьд цаг уурын онцлог, ачааллыг харгалзан Монгол Улсын стандартын дагуу нэг жилийн хугацаатай.

Эх сурвалж: ЗХЖШ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс