Өмнөд Африкийн уул уурхайн зөвлөгөө, үйлчилгээний “SRK Consulting” компани Монгол Улсад салбараа нээхээр болжээ. Тус компани дэлхийн эдийн засгийн хямралын дараа сэргэж, уул уурхайн салбарт хүч түрэн гарч ирж буй хөгжингүй орнуудад салбараа нээхээр болсон байна. Энэ онд манай оронд ашигт малтмалын хайгуул, олборлолт нэлээд өсөх хандлагатай байгаа тул Улаанбаатар хотод ийнхүү шинэ салбар нээх болсон аж.
Ж.ГЭГЭЭ