Криштиан Рональду ихэр хүүхэдтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Криштиан Рональду ихэр хүүхэдтэй боллоо

Ангела Меркелийн нэр хүндийн жагсаалт 2009 оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн өндөр төвшинд хүрчээ.

Хөлбөмбөгч Криштиан Рональду ихэр хүүхдийн аав болжээ. Тэрбээр тээгч эхийн тусламжтайгаар хүү, охин хоёр ихэртэй болсон байна. Ихрүүд өнгөрсөн пүрэв гаригт мэндэлсэн бөгөөд хүүхдүүддээ Матео, Эва гэх нэр хайрласан тухай Португалийн телевиз мэдээлжээ.

Криштиан Рональду өөрөө баярт мэдээгээ хараахан олон нийтэд хуваалцаагүй байна. Гэхдээ ихэр хүүхэд хүлээж буй тухай мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сард цацагдсан юм.

Рональдугийн хүү Криштиан Жуниор удахгүй долоон нас хүрэх юм. Тиймээс хүүгээ дүүтэй болгох цаг нь болсон гэж тэр үзсэн бололтой. Энэ талаар Рональдугийн ойрын эх сурвалж “Хүүгээ ханьтай өсгөх тохиромжтой цаг нь болсон гэж тэр үзэж байгаа. Рональдугийн ээж Долорес том хүүг нь өсгөхөд тусалж байсан шигээ одоо ч бас ихрүүдийг өсгөхөд нь тусална” гэж ярьсан байна.

Рональду том хүү Криштиан Жуниорыг ч мөн тээгч эхээр төрүүлсэн гэгддэг. Өдийг хүртэл хүүгийн ээжийн тухай батлагдсан мэдээлэл байдаггүй, Рональду ч үүнийг нууцалдаг. Ээжгүй өсөж буй хүүгийнхээ тухай тэрбээр “Миний хувьд энэ асуудал биш. Дэлхий дээр зөндөө олон хүүхэд ээжгүй, эсвэл аавгүй өсөж байгаа. Эсвэл ээж нь нас бардаг, аав нь нас бардаг. Криштианд аав байгаа. Бас эмээ бий. Гэр бүлийнхнийхээ тусламж, дэмжлэгээр бид гайхалтай сайхан амьдарч байна” гэж телевизийн шоунд оролцохдоо ярьж байжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж