“Реал” шинэ довтлогч хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

“Реал” шинэ довтлогч хайж байна

Испанийн Ла лигийн өнгөрсөн тойрогт сулхан өрсөлдөгч “Алмерия”-тай тэнцэж, шуугиан тарьсан “Реал Мадрид”-ын ерөнхий менежер Хорхе Валдано баг нь шинэ довтлогч авах нь зүйтэй хэмээжээ. Испанийн эзэн хааны багийн энэ тэнцээ нь тэдний мөнхийн өрсөлдөгч “Барселона”-д оноогоор тасрах боломж олгосон юм. “Барса” “Малага”-г 4:1-р бут ниргэснээр “Реал”-аас дөрвөн онооны илүү болсон байна. “Бид шаргуу ажилласан хэвээр л байгаа. Гэхдээ өдөр бүр ижил зүйл яриад яахав. Багийн байдал одоо хурцдаж байж магадгүй. Хэвлэлийн нүүрэн дээр өнөөдрийн тоглолтын үр дүнг бус, багийн байдлын талаар л бичиж байна” гэж “Алмерия”-тай хийсэн тоглолтын дараа Валдано сэтгүүлчдэд ярьсан байна. Валдано “Ийм зүйл бичих нь аргагүй. Учир нь энэ бүхэн Реал цөөхөн гоол оруулж байгаад оршино” гэсэн байна. Багийн гол довтлогч Гонсало Игуаин нурууны гэмтлийн улмаас үлдэж байгаа улирлын ихэнх хугацааг талбайн гадна өнгөрөөхөөр болсон аж. Тэгэхээр “Реал” цэвэр довтлогчийн эрэлд гарч эхэлжээ. “Онцгой нэгэн”  хочтой Жозе Моуриньо “Гамбург”-т тоглож байгаа ахмад довтлогч Рүүд ван Нистелроойг буцаад ирвэл баяртай байх болно гэсэн байна. Гэхдээ Нистелроой эргэн ирэх нь юу л бол. Харин “Реал” “Баейрн Мюнхен”-ий Мирослав Клозе, мөн “Манчестер Сити”-гийн Эммануэль Адебайорыг сонирхож байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж