iPhone болон iPad-ын бас нэг онцлог

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

iPhone болон iPad-ын бас нэг онцлог

Apple компани АНУ-ын Худалдааны тэмдгийн патентийн байгууллагад саяхан бүртгүүлсэн гар утасны дэлгэцийн multi-touch технологийг илүү боловсронгуй болгосон тухайгаа зарлалаа. Touch and hover sensing нэртэй шинэ бүтээл нь илүү мэдрэмтгий, үр дүнтэй бөгөөд хямд үнэтэй байна гэж Apple компанийн мэргэжилтнүүд хэлж байгаа юм. iPhone болон iPad-ийн дэлгэцийн мэдрэмж хүрэхээс өмнө хурууны хөдөлгөөнийг мэдэрч эхлэх юм байна. Тиймээс дэлгэцийн гадургууд удирдлагын шинэ төхөөрөмж суурилуулах аж. Зөвхөн iPhone, iPad төдийгүй iPod мөн ийм функцитэй болох юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж