Энэтхэг дипломатчийг эгүүлэн татав

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Энэтхэг дипломатчийг эгүүлэн татав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энэтхэгийн нэгэн дипломатчийг эхнэртээ гар хүрсэн хэргээр буруутгаж, Их Баританиас Дели рүү эгүүлэн татлаа. Их Британийн гадаад хэргийн яам уг хэргийг нэлээд ноцтой анхаарч, дипломатчийн эхнэр, таван настай хүүг нөхрөөс нь тусад нь нууц газар байлгахаар болжээ. Эхнэрээ үл хүндэтгэж, гар хүрсэн этгээд цагдаагийн байцаалтын үеэр дипломат эрх ямба, халдашгүй дархан байдлаар түрий барьж байжээ. Энэхүү увайгүй явдал нь Энэтхэгийн засгийн газрыг ичгэвтэр байдалд оруулсан байна.

    Британийн дипломат алба Лондон дахь Энэтхэгийн Элчин сайдын яамтай эхнэртээ халдсан дипломатчийн эрхийг түдгэлзүүлэх тухай хэлэлцсэн байна. Гэр бүлийн маргаан арванхоёрдугаар сарын 11-нд зул сарын гацуур модноос үүссэн бөгөөд эхнэрийнх нь хамаатны бэлэглэсэн гацуур нөхрийнх нь ундууцлыг төрүүлснээр, маргаан ширүүсч, улмаар эхнэртээ гар хүрчээ.  

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж