Израилийн сайд намаасаа гарав

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Израилийн сайд намаасаа гарав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Израилийн Батлан хамгаалахын сайд төдийгүй эвслийн засгийн газрын гол сайд нарын нэг Эхуд Барак  тусдаа нам байгуулахаар Хөдөлмөрийн намаас гарчээ. Ноён Баракийн араас Хөдөлмөрийн намын дөрвөн гишүүн мөн гишүүний эрхээсээ татгалзсан байна. Харин өөрийн гэсэн жигүүр үүсгэхээр намаасаа гарсан ноён Баракийн алхам Бенжамин Нэтаняхугийн засгийн газарт ямар нөлөө үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

    Эхуд Барак нь 1999-2001 оны хооронд Израилийн ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Хөдөлмөрийн намын 13 парламентын гишүүдээс дөрөв нь ноён Баракийн шинэ жигүүрт нэгдэхээ илэрхийлэх төлөвтэй байгаа ажээ. Нийт 120 суудлаас бүрдэх ёстой ноён Нэтаняхугийн эвсэл одоогийн байдлаар ердөө 74 гишүүдтэй байгаа бөгөөд тэдний дийлэнх нь Хөдөлмөрийн намын гишүүд байна.

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж