“МАН-ын тэргүүний ажилтан” тэмдэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

“МАН-ын тэргүүний ажилтан” тэмдэг гарчээ

МАХН нэрээ МАН-аар солиод байгаа ах намынхан өөрсдийгөө “төр” гээд ойлгочихсон дог. Тус намынхан саяхан МАН-ын тэргүүний ажилтан тэмдгийг шинээр бий болгож, цөөнгүй хүн шагнаад авсан гэнэ. Энэ тэмдгээр намын аппаратад ажилдаг залуу гишүүдээ шагнасан бол МАН-ын хөдөлмөрийн хүндэт медалиар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүс шинэ жилийн баярын үеэр энгэрээ мялаажээ. Тэгэхээр удахгүй МАН-ын гавьяат ажилтан, МАН-ын гавьяат жүжигчин гэдэг цол тэмдэг гарсан тохиолдолд гайхах хэрэггүй нь бололтой.

Г.БОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж