Бразилийн үер халдварт өвчин дагуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Бразилийн үер халдварт өвчин дагуулав

Ням гаригийн байдлаар Бразил улсад тохиолдож буй үерээс болж амиа алдсан хүний тоо 600 давсан гэж Засгийн газраас мэдээлсэн байна. Рио де Жанейрогийн уулархаг нутгаар 631 хүн амиа алдсан байна. Харин үерийн бохир уснаас болж халдварт өвчин үүсч болзошгүй байгаа тухай албаны хүмүүс сануулж байна. Бохир усаар дамждаг өвчнүүдийн эсрэг вакциныг орон нутгийн эмнэлгүүдэд тарааж байгаа юм байна.

Аврах багийнхан одоогоор үерийн хохирол хамгийн их байсан бүсүүд рүү нэвтэрч чадахгүй байгаа аж. Хүчтэй аадар бороо олон хоногийн турш үргэлжлэхээр байгаа бөгөөд хөрсний нуранги их хэмжээгээр үүсч байгаа юм. Амиа алдагсдын ихэнх нь нурангид даруулсан гэнэ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж