Цахим номын сантай болно

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Цахим номын сантай болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд "Дэлхийн яруу найргийн өдөр” тохиодог билээ. Соёл яруу найргийн Монголын академи дэлхийн яруу найргийн эл өдөр www.muzo.mn  цахим номын сангийнхаа нээлтийг хийх гэж байна. Энэхүү цахим номын сан нь Монголын эртний болон орчин үеийн яруу найраг, хүүрнэл зохиол, шүүмж судлал, хүүхдийн уран зохиол, орчуулгын шилдэг бүтээл зэрэг төрөл зүйлийг багтаасан хязгааргүй мэдээллийг сантай томоохон номын сан болж байгаагаараа онцлогтой онцлог юм. Дашрамд сонирхуулахад энэхүү номын санг англи, монгол хэл дээр ашиглах боломжтой гэнэ. Цахим номын сан гэдгээрээ дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа монголчууд Монголын зохиолчдын талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болж байгаа юм.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж